LIVE: Хөл хориог сунгавал 12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага хичээл орно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Видео мэдээ, Боловсрол 5234

LIVE: Хөл хориог сунгавал 12 дугаар ангийн сурагчдад танхимын давтлага хичээл орно

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой мэдээлэл өгч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдах юм. 

Дэлхий даяар коронавирусийн халдварын улмаас дэлхий даяар 1,5 тэрбум хүүхэд танхимд хичээллэх боломжгүй болж, зайнаас хичээлэж байна.

Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 65 хоног тасраад байна. Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээр тавигдах юм бол сургууль, цэцэрлэг орох байх.

. Хөдөө орон нутагт бол сурагчид дотуур байрнаасаа явсан байгаа энэ үед хэрхэн дотуур байранд байрлуулах, танхимын давталтыг яаж зохион байгуулах талаар төлөвлөгөө гаргаж байна. Ер нь энэ үед теле хичээлүүдийг бүрэн цахимжуулах ажлыг хийхээр болсон.

.

Хорио цээрийг сунгахаар бол Элсэлтийн ерөнхий шалгалтыг сунгахгүй. Иймээс танхимын аргаар төгсөх ангийн сурагчдад давтлага хичээл орно. Нэг ангид 10-15 хүүхэд байхаар мөн хэдэн цагаар хичээллэх талаар мэргэжлийн байгууллагын зөвлөмжинд тулгуурлан хуваарь гаргахаар төлөвлөж байна.

 ​Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn портал сайт ажиллуулж эхлээд байна. Уг сайтад бүх төрлийн мэдээлэл, шалгалт, хичээлүүд орсон байгаа. 

ЭЕШ-д зөвхөн 12 дугаар ангийн агуулга ирдэггүй. Иймд суралцагчид 10, 11 дүгээр ангийн Теле хичээлүүдийг үзэж өмнөх мэдлэгээ бататгах сэргээн санахыг зөвлөж байна.

Хорио, хөдөлгөөний хязгаарлалтыг энэ хугацаанд бүрэн дунд боловсролын 1,653 цагийн агуулгыг 583 теле хичээл болгон хүргэж байна. Үүний зэрэгцээ 15 удаагийн интеграц хичээл, 9 удаагийн Монгол өв соёлын теле хичээлийг Та www.econtent.edu.mn сайтаас үнэгүй үзэх боломжтой.

1 Сэтгэгдэл

  1. зочин

    гэхдээ тѳгсѳюѳх ангийн бүх хүүхэд теле хичээлээ хийж чадахгүй байгаа байх малтай айлын хүүхдүүд хѳдѳѳ яваад зѳндѳѳ л ажилтай байгаа байх

Сэтгэгдэл үлдээх