LIVE: ХӨСҮТ: Хамгийн сүүлд хийсэн 326 шинжилгээнд коронавирус илрээгүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 1287

LIVE: ХӨСҮТ: Хамгийн сүүлд хийсэн 326 шинжилгээнд коронавирус илрээгүй

Коронавируст халдварын нөхцөл байдлын хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулан хүргэж байна. Түүнчлэн манай livetv пэйж хуудсанд хандан Covid-19 Мэдээлэл гэсэн хэсэгт зочлон дэлхий дахинд болон монголд коронавирусийн халдварын талаарх сүүлийн үеийн шинэчлэгдсэн мэдээллийг харах боломжийг уншигч таньд олгож байна. 

Дэлхийн 207 бүс нутагт Малива улсад 3 иргэн нэгэн зэрэг бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар нэг сая хүн өвчилж, 53 мянга гаруй иргэн нас бараад байна. Япон улсад сүүлийн гурван хоногт коронавирус эрчимтэй тархах эрсдэл өндөр байна.

. Сөүл-Улаанбаатараас ирсэн 261 иргэнийг тусгаарласан. ХӨСҮТ-д 37 хүнийг тусгаарласан бол бусад иргэдийг тусгаарлалтын байранд шилжүүлэн байршуулаад байна. 21 аймагт коронавирусийн хурдавчилсан оношлуурыг олгосноор хурдан шуурхай оношлох боломж бүрдлээ.

Манай улсын халдвар илэрсэн иргэдийн эмнэл зүйн шинж тэмдэгээр хамар битүүрэх, булчин өвдөх, бие арзайх, халуурах шинж тэмдэг илэрхээс гадна 50 гаруй хувьд нь өвөрмөц суулгах шинж тэмдэг илэрч байна.

Сүүлийн 24 цагт халдвар АНУ-д 13 дахин, Италид 4 дахин, Испанид 10 дахин, Францид 15 дахин нэмэгдсэн. Нас баралтын хувиар Итали улс 11 хувиар хамгийн өндөр үзүүлэлттэй байна. БНСУ-д өдөртөө 100 орчим тохиолдол бүртгэгдэж байгаа. Эдгээр нь битүү хаалттай орчинд бүртгэгдэж байгаа юм.

Хамгийн сайн сэргийлэх арга бол нарны гэрэл гэж олон судлаачид үзэж байгаа. Аль болох 2 цаг тутам агаарын сэлгэлт хийхийг зөвлөж байна. Коронавирусийн халдвар авсан иргэн 14 хоногоос долоон долоо хоног эмчлэгдэж байгааг эмч нар хэлж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа. Тэрбээр ". Энэ сайн мэдээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 43 хүнээс коронавирус илрээгүй.

Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.  Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 20, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй. . Ингээд илүү олон шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байна. Үүний хажуугаар бид хурдавчилсан оношлуур ашиглаж байгаа. Хамгийн үндсэн сүүлийн баталгаатай хариу лабораторийн шинжилгээгээр гарна" гэсэн мэдээллийг өглөө.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг 21 хоногт хоёр удаа шинжилгээ авч гэрт нь 14 хоног тусгаарлана. Япон-Улаанбаатар түр үүргийн онгоцоор ирэх 60 гаруй иргэнийг ХӨСҮТ-д хүлээн авахад бэлдээд байж байна.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх