Халуун сэдэв: Аутизмтэй хүүхдүүдийн дийлэнх нь харааны болон орон зайн өндөр мэдрэмжтэй байдаг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Халуун сэдэв 1503

Халуун сэдэв: Аутизмтэй хүүхдүүдийн дийлэнх нь харааны болон орон зайн өндөр мэдрэмжтэй байдаг

Дөрөвдүгээр сарыг дэлхий дахинаа "Аутизмыг таниулах сар" болгон зарласан байдаг. Өнөөдөр манай "Халуун сэдэв" шууд нэвтрүүлэг энэхүү сэдвийг хөндлөө

Аутизмын асуудалтай хүүхэдтэй эцэг эхчүүд нэгдэж өнгөрсөн хугацаанд олон ТББ байгуулах, нэгдэж нийлэх, холбогдох эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч жил бүрийн дөрөвдүгээр сард "Аутизмыг таниулах сар"-ыг олон нийтэд хандаж таниулах арга хэмжээ зохион байгуулдаг байсан.

Энэ жилийн тухайд дэлхий нийтийг хамарсан халдварт өвчний улмаас олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулалгүй, цахим орчинд манай LIVETV.MN сайттай хамтарч энэхүү хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  

Монгол Улсад аутизмтай гэж оношлогдсон 700 гаруй том хүн, хүүхэд бий. Хөдөө орон нутагт гэрээр байгаа болон гадаадад байгаа хүүхдүүд хамрагдаагүй тоо аж. Аутизмын хүрээний эмгэг нь нийгмийн гарал, угсаа, арьс өнгө, шашин шүтлэг үл харгалзан илэрдэг. Сүүлийн жилүүдэд аутизмын хүрээний эмгэгтэй болон байж болзошгүй хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим ерцөнцөөр аутизмын хүрээний эмгэгийн талаарх мэдээлэл нэмэгдсэнтэй холбоотой.

ХССХ-ийн хүүхдийн сэтгэл зүйч Х.Мөнхзул: Аутизмын шинж тэмдэгтэй хүүхдэд зан байдлын хувьд харьцангуй өвөрмөц онцлог ажиглагддаг. Машинаар тоглохдоо дугуйг нь л байнга эргүүлэх, шатаар доош дээш тогтмол явах гэх мэт. Өөр орчин солигддог тав тух нь алдагддаг. Эцэг эхчүүд эрт илрүүлэг оношилгоог мэдэхгүйгээс сургуулийн нас хүртэл нь мэдэхгүй байх тохиолдол бий. 

Хүнд, хөнгөн, дунд гэсэн гурван түвшнээр авч үздэг. Энэ нь уг хүүхэдтэй ажиллах хугацааны хувьд ялгаа болж өгдөг. .

СЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиникийн эрхлэгч эмч Л.Цэрэндолгор: Манай төвийн кабинетэд өдөр бүр 1-2 аутизмийн асуудалтай байж магадгүй гэсэн хүүхэд ирж үзүүлдэг. Ихэнхдээ 2-оос дээш насанд нь уг хүүхдийг асуудалтай баж магадгүй гэж ээж аав нь анзаардаг. Цэцэрлэгт оруулангуут уг орчинд дасахгүй, багшийнхаа нийтлэг журмыг дагаж чадахгүй, хүүхдүүдтэй хамтарч тоглож чадахгүй, хэт цочимтгой байх гэх мэтээр анзаарагдаж эхэлдэг.

Энэ мэт өвөрмөц төрх гараад эхлэнгүүт анзаарч эмнэлэгт үзүүлдэг. . Уламжлалт сэтгэхүй буюу монголчууд "эрэгтэй хүүхэд оройтож хэлд ордог" гэх мэт ярианаас үүдэж оройтож оношлогдох шалтгаан болж байна. 

21 аймаг, 9 дүүрэгт сэтгэцийн эмч нар ажиллаж байна. Тодорхой хэмжээний эхний илрүүлгийг хийж, СЭМҮТ-ийн өсвөр насны кабинет рүү илгээдэг.

Оношоо баталгаажуулаад авсан эцэг эхчүүд харьяа дүүргийн эмнэлэгт хандаж, халамж үйлчилгээнд хамрагдаж болно. Тухайн хүүхдийг асран халамжилж байгаа аав, ээжид нь улсаас тэтгэмж олгодог. Хүүхдэдээ зарцуулж байгаа цагийг нь үнэлж байгаа хэрэг. 

16 нас хүрэхээр уг хүүхдийг өөрийг нь хөдөлмөрийн чадварын алдагдалтай гэсэн ангилалд оруулж группт оруулдаг. 

"Аутизм Монгол-АНД" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Мөнх-Оргил: Аутизмын оноштой хүүхдүүдийн эцэг, эхчүүд хүүхдээ гол төлөв жирийн хүүхдүүдийн хамтаар сургахыг илүүд үзэх ч тэдний байдлыг ойлгоход нийгмийн харилцаа тун хүндрэлтэй байгаа юм. Боловсролын яамнаас ч энэ талаар дорвитой арга хэмжээ авахыг орчин шаардаж байна.

. 32 дугаар сургуульд бид аутизмтэй хүүхдийн анги нээсэн. 

 Аутизмтай хүүхдийг хэрхэн таних вэ?

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх