Монголын таван бөх дэлхийн чансааны "Топ 10"-т багтлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Чөлөөт бөх 4358

Монголын таван бөх дэлхийн чансааны "Топ 10"-т багтлаа

 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос дэлхийн чансааг шинэчлэн гаргалаа.

 

Чансааг нэгдүгээр сарын 15-18-нд Италийн Ромд болсон дэлхийн чансааны оноо олгох Маттео Пелликоне, үүнээс сарын дараа тус хотод болсон Европын аварга шалгаруулах тэмцээн, хоёрдугаар сарын 04-09-нд Алжирт болсон Африкийн АШТ, хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн АШТ, гуравдугаар сарын 06-09-нд Канадын Оттавад болсон Пан-Америкийн АШТ-ий дүнг харгалзан гаргажээ.

Чансааны “Топ-10”-т Монголын эрэгтэй хоёр, эмэгтэй гурав, нийт таван хүн багтсан. Тодруулбал:

  • Эрэгтэйчүүдийн 57 кг жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр 18 оноогоор 10
  • Эрэгтэйчүүдийн 65 кг жинд ОУХМ Т.Тулга 20 оноогоор 10
  • Эмэгтэйчүүдийн 55 кг жинд ОУХМ Б.Болортуяа 23 оноогоор долоо
  • Эмэгтэйчүүдийн 59 кг жинд ОУХМ Б.Шоовдор 23 оноогоор тав
  • Эмэгтэйчүүдийн 68 кг жинд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 25 оноогоор наймдугаар байрт бичигджээ.

Манай бөхчүүд энэ жилийн Азийн аварга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас оноогоо цуглуулсан нь ийнхүү эрэмбэлэгджээ. Тэднээс гадна манай улсын найман тамирчин эхний 20 байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдийн 79 кг жинд Д.Гомбодорж 19, 92 кг жинд М.Цогтгэрэл 18, 125 кг жинд Д.Хүдэрбулга 12, 55 кг жинд М.Дөлгөөн 11, 57 кг жинд Э.Даваачимэг 14, 59 кг жинд А.Батцэцэг 15, 65 кг жинд З.Болортунгалаг 15, 72 кг жинд Э.Цэвэгмид 20 дугаар байрт оржээ. /эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо/

Олимпийн жингийн чансааг тэргүүлэгчид:

Харин эрэгтэйчүүдийн хувьд олимпийн жингүүдэд дэлхийн чансааг тэргүүлэгчид

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Манайхан челеет челеет гээд байх юм, гэтэл энэ чинь олимпийн терлеес хасагдах хамгийн ендер магадлалтай спортын терлийн тэргуун эгнээнд яваа эд ш дээ, жаахан хол хармаар юм

Сэтгэгдэл үлдээх