Таеквондогийн төрлөөр олимпийн эрхийн 68 хувь нь олгогдоод байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Таеквондо 3034

Таеквондогийн төрлөөр олимпийн эрхийн 68 хувь нь олгогдоод байна

 

Харин  Ази, Европ тивийн эрхийн тэмцээнүүд корона вирусийн халдварын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа юм.

Европ тивийн эрхийн тэмцээн Италийн Милан хотноо зохион байгуулагдах байсан ч байршлаа өөрчлөн ОХУ-ын Москва хотноо дөрөвдүгээр 16-18 өдрүүдэд зохион байгуулагдах болсон. Гэвч цар тахлын тархалт намжихгүй байгаа тул дахин тодорхойгүй хугацаагаар хойшлогдохоор боллоо. 

Ази тивийн эрхийн тэмцээн зургаадугаар сарын 5-7-ны өдрүүдэд Иордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа хэдий ч цар тахлын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан дахин хуваарь болон тэмцээний байршилд өөрчлөлт орж болзошгүй. Харин 24 дэх удаагийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Ливан улсын Бейрут хотноо зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байгаа юм. 

Одоогийн байдлаар 43 орны 128 тамирчин олимпийн наадамд өрсөлдөх эрхээ аваад байгаагаас БНСУ-ын зургаан тамирчин эрхээ авсан нь хамгийн олон эрх аваад буй улсаар тодорч байна. Тэд бүгд дэлхийн чансааны оноогоор эрхээ аваад байгаа юм. 

  • Эрэгтэйчүүдийн -58 кг жинд Жан Жун
  • Эрэгтэйчүүдийн -68 кг жинд Лий Дае Хун
  • Эрэгтэйчүүдийн +80 кг жинд Ин Кёо Дон
  • Эмэгтэйчүүдийн -49 кг жинд Сим Жае Ён
  • Эмэгтэйчүүдийн -57 кг жинд Лий Ахреум
  • Эмэгтэйчүүдийн +67 кг жинд Лий Дабин нарын зургаан тамирчин эрхээ аваад байгаа юм. 

Манай сайт эрхээ аваад тамирчдыг жин тус бүрээр нь цувралаар танилцуулах болно.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх