ХАЛУУН СЭДЭВ: Дэлхий нийтээрээ эмийн түүхийн эдийн нөөц хомсдож, үнэ өсөж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Халуун сэдэв 12254

ХАЛУУН СЭДЭВ: Дэлхий нийтээрээ эмийн түүхийн эдийн нөөц хомсдож, үнэ өсөж байна

Коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн сард эм ханган нийлүүлдэг компаниудын амны хаалтын 4-6 сарын нөөц гурван хоног, амны хаалтын түүхий эдийн нөөц долоо хоногийн дотор дууссан. Харин эрүүл мэндийн хамгааллын хэрэгслийн нөөц 5-10 хоногийн дотор дуусжээ. Тэгвэл амны хаалтын нөөц, хамгаалах хэрэгслийн нөөцийг өнөөдрийг хүртэл тодорхой хэмжээнд бүрдүүлж чадахгүй байна хэмээн Монголын эм зүйн байгууллагын нэгдсэн “ЭМ” холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжинням “Халуун сэдэв” булангийн эхэнд онцлон дурдсан юм.

. Түүнчлэн тус хотын үйлдвэрүүд хамгаалах хэрэгслийн түүхий эдийг бас үйлдвэрлэдэг. Иймд дэлхий нийтээрээ эмийн түүхий эдийн нөөц хомсдож, үнэ өсөж байна. Энэ байдлаас үүдэн манай улсын хэмжээнд импортоор авч байгаа эм, хамгаалах хэрэгслүүдэд хомсдол үүсээд байгаа юм.  

Дотоодын үйлдвэрүүдийн хувьд түүхий эдийн хүндрэлтэй байдалд орж байна. Европын орнууд эм болон хамгаалах хэрэгслийн түүхий эдийг их хэмжээгээр өндөр үнээр авч байгаа нь манайх шиг жижиг улсуудад эрсдэл үүсгэж байгаа юм. . Эмийн хомсдол хэр зэрэг удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй ч өөдрөгөөр харахад ирэх есдүгээр сар хүртэл энэ хомсдлыг арилгаж чадахгүй байх.

Эмийн үнийг нэмэгдүүлэхгүй байх боломж байхгүй. Яагаад гэвэл дэлхийн  зах зээлд хомсдол үүсээд тэрийгээ дагаад үнэ нь өсөж байна.

Иймээс төр засгаас эм ханган нийлүүлэгч компаниудад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Уг хүсэлтэд гааль, татвар, НӨАТ-аас чөлөөлөх, эмнэлгийн байгууллагуудад нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн өр төлбөрийг бүрэн барагдуулах нь нэг талаараа дэмжлэг болно.

.

Манай улсын эм ханган нийлүүлэх байгууллагууд дунджаар 45-60 хоног, зарим нь хагас жилийн эмийн нөөцтэй байдаг. Өнгөрсөн нэгдүгээр сараас хятад улс хилээ хаасан хугацаанаас хойш тооцвол эмийн нөөц дуусах тийшээ хандаж байгаа. Одоогийн эмийн татан авалтын үнэ нэмэгдсэн үнээр орж ирж байгаа тул энэ долоо хоногоос эм өссөн үнэтэйгээр зарагдаж эхлэх байх.

Гэхдээ хөнгөлөлттэй эмийн хувьд эмийн сангууд эрсдэлээ үүрээд нэмэгдсэн үнээр зарахгүй ч хэтэрхий өндөр үнээр орж ирсэн тохиолдолд хөнгөлөлттэй үнээр биш үндсэн үнээр зарах эрх зүйн үндэс эмийн сангуудад байгаа.

Ер нь бол дэлхий нийтээрээ эмийн хомсдолд орж, үнэ нэмэгдэж байгаа тул эмийн тасалдал үүсэж, үнэ нэмэгдэх магадлал маш өндөр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

15 Сэтгэгдэл

  1. Зочин

    emiin sanguud gadnaas oriulj irdeg emee 2 dahin nugalj zardagshdee tegvel 1 gahin nugalj zarhad l une togtvortoil bna shuudee ene asiudliig l shiideed uguh heregtei.yun une nemeh yu yariad bnaa.Yadahnaa ene virusnii hugatsaand neg negiigee uvchtei zovj bgaa ard tumnee muljidguu boliochee.

    1. Зочин

      Za bas ugui ymaa. Zowlong n medehgui baij amniihaa zorgoor yriad bas bolohgui l de

  2. Зочин

    За эмийн бизнес ашиггүй болно гэдэг үлгэр биз. Хамгийн ашигтай бизнес гэдэг нь тодорхой. Худлаа гэвэл Бөмбөрөгийн ойр хавийг л хар л даа. Тоолвол эмийн бөөний төв бараг 10 орчим, эмийн сан бас тэр хавьцаа байгаа. Хуучин дэлгүүр, үсчин, хоолны газар байсан байршлууд бүгд эмийн сан болчихсон байгаа. Ашиггүй болоод ингэж хошуурах уу??? Өвчнөөр далимдуулж ашгаа нэмэх гээд ядчих юмаа

    1. Gg

      Ta uwduhgui bhad ll boloo darhlaga sain demjerei tim bhad em awah shardlagagui shuu ee

    2. Зочин

      Энэ олон эмийн санг цөөлөх хэрэгтэй. Эмээр бүх насныхныг хордуулж бн

    3. Зочин

      Бөмбөрөг гэж хаахна хавьд байна хө

  3. Degi

    Irgeded shuud uilchildeg emiin sanchid, jor barigch nar maani adluulah bh da.ulsaas une togtvorjuulah asuudal deer anhaarahgui yum bh da. Delhiid hyamral uuseed baigaag ard irged oilgohgui heden emiin sanguudruu dairah bh da.yana daa

  4. lll

    Mongol uls tuuhii ed uilverlegch oron bish .yaltchgui gadad ornoos hamaaraltai. DELHIIN HEMJEEND YARIGDAJ BAIGAA HYAMRAL GANTS MANAI ULS, GANTS EMIIN UILDVERUUD BISH

  5. Zochin

    Ihenh emiin sanguud 2s 3 dahim unetei zardagshdee yahuu jijiguud n l boonii tovuudees avaad 25 30 huviaa nemj zardag baih.... er n bol bolomjgui zuil gej baihguishdee emiig hen avdag we nogoo orh tolgoilson eejuud hogshchuud emnelegt hevtegsed ihevchlen avdag... covidoos bolood zondoo olon ail orhuud yamar negen bdlaar orlogo n bagassan bgaa iim ued une nemne gedeg bol baij bolohgui zuilee

  6. Zochin

    Em emiin noots duusch bga ved baingiin em xeregledeg tetgewer groupiin bolon zailshgvi em taria xeregtei xvmvvst tuxain xvnii owchnii tvvxeer ni shvvj vzej bgad xongolttei vneer ni olgox ni zvitei shv de. Ylanguya group tetgewerii xvmvvs em tariagaa tetgewereeree awchamidarch bga shv de

  7. Зочин

    юугаа хуцаад баыгаан бээ

  8. Амараа

    Амны маскийг өвчтэй хүн зүүдэг ковид-19 өвчнөөс хамгаалахгүй гээд оросууд эрдэмтэйгээ хэлэлцүүлэг явуулаад байна энэ үнэн ядарсан ард түмэнд үнэнийг хэлж бас нэг дарамтаас чөлөөлөөч

  9. зочин

    за ёстой уучлаарай эмийн үнийг хѳѳрѳгдүүлэх шалтгаан гаргаад байгаарай амныхаа зоргоор шаахиймаа

  10. Зочин

    Em.tariag.hangalttai.undur.uneer.zardag.baihgui.gesen.em.taria.ni.gaduur.undur.uneer.baij.lbaidag.uhehguin.tuld.ymar.ch.uneer.avdag.yduuraad.uhdeg.

  11. Зочин

    Олон улсын хандив тусламжийг юунд зарцуулж байгааг олон нийтэд ил байвал зүгээр бна. 1000 төгний юмаа 10000 гэж иддэгийг болиул

Сэтгэгдэл үлдээх