LIVE: О.Магнай: Дэлхийн бараг бүх орон иргэдээрээ дамжуулж, эдийн засаг руугаа мөнгө хийж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Улс төр, Видео мэдээ 1536

LIVE: О.Магнай: Дэлхийн бараг бүх орон иргэдээрээ дамжуулж, эдийн засаг руугаа мөнгө хийж байна

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай корона вирусийн үед олон улсад хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дурдаад, Монгол улсын Засгийн газраас иргэн бүрт 1 сая 242 мянган төгрөг өгөх ёстой. Энэ нь Монголд удахгүй байхгүй болох гээд байгаа 260 мянган ажлын байрыг хадгалах хамгийн зөв арга юм хэмээн мэдэгдлээ. 

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай: 

-Корона вирусийн хөл хориотой холбоотойгоор олон улс оронд эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж эхэллээ. АНУ-ын эдийн засаг 15 хувиар уналаа. Бүх индекс унаж байна. МҮХАҮТ-ын мэдэгдсэнээр арга хэмжээ авахгүй бол удахгүй 260 мянган ажлын байр үгүй болно гэж байна. Олон улсын туршлагаас харахад олон улс оронд иргэддээ бэлэн мөнгө өгч, зах зээл рүүгээ хийж байна. . Энэхүү шаардлагыг Ерөнхий сайдад хандан гаргаж, шаардлагын хариуг нэхэх болно. 

. Бэлэн мөнгө тараах арга хэмжээ авахгүй бол Монгол улсын эдийн засаг унаж, сэргээх гэж багадаа 4-5 жил алдах болно.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх