LIVE: АН: Цалингийн доод хэмжээг 3 сая төгрөг болгох бодлого хэрэгжүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

Улс төр, Видео мэдээ 969

LIVE: АН: Цалингийн доод хэмжээг 3 сая төгрөг болгох бодлого хэрэгжүүлнэ

Монгол улсын Сонгуулийн тухай хуулинд зааснаар улс төрийн намууд Үндэсний аудитын газарт Мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгөх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Ардчилсан нам 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүлээлгэн өглөө. 

УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа: 

-"Монгол хүн Хөгжлийн бодлого" мөрийн хөтөлбөртөө монгол хүний амьдралд эрс өөрчлөлт, өсөлт оруулж, дэлхийн дундаж орлоготой болгохыг гол болгосон. Бүтээдэг, сэтгэдэг хэсгээ бид дэмжинэ. Түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг биш, боловсруулдаг, нэмүү өртөг шингэдэг болгоно. Цалингийн доод хэмжээг 3 сая төгрөг болгоно. Үнэгүй орон сууц өгөхийг урьтал болгох биш орлогоороо орон сууцтай болох бодлого хэрэгжүүлнэ. 

Ерөнхий сайд асан, АН-ын дэд дарга Р.Амаржаргал: 

-ҮАГ хуулийн тав хоногийн хугацаанд манай Мөрийн хөтөлбөрийг судалж, шинжилнэ. Үүний дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгье. Манай Мөрийн хөтөлбөрт хөгжлийн бодлогын төвд өрх гэрийг оруулснаараа онцлогтой. 

9 Сэтгэгдэл

  1. 9ooooooooooo

    yg uuu ulger met

  2. Зочин

    Hezeech bvtehgvi yum yrij huurah mehleh argaa olj ydsii iim tsalin ogchihdog bol mongoliin mynga myngan saihan zaluuchuud hvnii nutagiig zorij hvnd hetsvv ajiliig hiihvv bitgii vlger yriad bai hen itgehii ta nart oorsdoo l idej bayjih gej gardag yum bishvv ta nar

  3. Zochin

    Ter vlger b.h aa...Harin MAN .iigaa demjine gol ni hvnee l olj songoh heregtei

  4. ард

    МАНАН ХУЛГАЙЧ НАРБН АМЛАЛТАНД ХАХАЖ ҮХЭХНЭЭ ГОРЬДЧИХСОН ЛУЙВАРЧИД

  5. Энхээ

    та бүхэн эхлээд намаа цэвэрлээд нам шиг нам болгочих оо. тэгээд дараа нь улсын хөгжлийн тухай ярь!!! та бүхэнд танай намд ч гэждээ мафижсан тогтцонд чинь итгэж чадахгүй нь ээ !!!!!!!!

  6. Батцэнгэл

    Яг ийм өндөр цалинтай болгож чадах уу ! ! Яаж итгэх юм бэ?

  7. Зочин

    Та нар ард тумнээ бага шиг доромжлоорой

  8. Зочин

    Иймэрхүү үг олон сонсож байн ѳѳ бид нь бахь байдгаарай

  9. Зочин

    Ehleed Erdeniigee avch haychaad muriin hutulbur muruudsun ni deer bizde

Сэтгэгдэл үлдээх