Ц.Бямбажав марафон гүйлтээр Токио-2020 олимпод оролцох эрхээ авлаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

25 04сар 2024
Спорт 3061

Ц.Бямбажав марафон гүйлтээр Токио-2020 олимпод оролцох эрхээ авлаа

 

 

Тус тэмцээнд манай шигшээ багийн болон “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Бямбажав 2 цаг 09 минут 03 секунд гүйсэн амжилтаар тавдугаар байр эзэллээ. Ийнхүү тэрээр “Токио-2020” олимпийн наадамд оролцох болзлоо хангаж байна.
IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбоо нь олимпийн их наадамд оролцох тамирчдад босго үзүүлэлт болох эрэгтэй гүйгчид 2 цаг 11 мин 30 секунд, эмэгтэй гүйгчид 2 цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тохиолдолд олимпийн их наадамд оролцох эрх нээгдэхээр журамласан байдаг.

Ц.Бямбажавын олимпийн их наадамд эх орноо төлөөлөн оролцох эрх нь манай марафончдын хоёр дахь эрх бөгөөд өмнө нь Б.Мөнхзаяа эрхээ аваад байсан юм.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх