FACTCHECK: Хожмын үеийн гэгээнтнүүд: Бид шашныхаа төлөө амиа өгнө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

Fact check 4174

FACTCHECK: Хожмын үеийн гэгээнтнүүд: Бид шашныхаа төлөө амиа өгнө

Монгол улсад өдрөөс өдөрт үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, гишүүд дэмжигчдийнхээ тоог тасралтгүй өсөн нэмэгдүүлж байгаа Мормоны шашин Монголд хэрхэн дэлгэрсэн, мөн ямар үйл ажиллагаа  явуулж байгааг факт чек нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар толилуулж байна.

МОРМОНЫ ШАШИН МОНГОЛД ДЭЛГЭРСЭН НЬ

Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал ялсны дараагаас эхлэн дэлхийн янз бүрийн шашны урсгалууд ямарч хориг саадгүйгээр Монголд нэвтэрч эхэлжээ.

Түүхийн энэхүү эгзэгтэй цаг үеийг ашиглан Монгол Улсад боловсролын үйл ажиллагаа явуулна, англи хэл заана гэх нэрийг дор Мормоны шашны урсгалынхан Монголд орж ирцгээв.

Баарт Жэй Бирч, Дуэн Ли Бланчарт, Брент Эндрью Хэнсон, Жаред Мэйр, Куртис Дэ Мортенсен, Бредлей Жэй Пиерсэн гэх анхны зургаан номлогч Монголын их, дээд сургууль болон дунд сургуульд англи хэл заана хэмээн виз аван орж ирсэн байдаг.

Тэд орж ирээд хэсэг хугацаанд Монголын залуучуудад англи хэлсэн заасан бөгөөд энэ үедээ Монголыг өөрийнхөө шашинд хэрхэн, ямар аргаар татах талаар тун ч нухацтайгаар тагнан судалж эхэлсэн байна.  

Нийгмийн шилжилтийн хүнд бэрх үеийг туулж, бор хоногийг хоолтой хоолгүй өнгөрүүлж байсан Монголын хүүхэд багачуудыг Мормоны шашны номлогчид хоол, хувцас, дуу хөгжим, чихэр жимсээр хууран өөртөө дасгаж, шашиндаа элсүүлэх ажлыг хийж эхэлсэн нь маш бага зардалтай хэрнээ асар өндөр үр дүнтэй ажил байлаа.

Монголын хүүхэд багачуудын итгэлийг олж авсандаа дулдуйдан Мормоны шашныхан 1994 онд анхны сүмээ энэхүү 5 дугаар орон сууцны 7 тоотод байгуулжээ.

Охид хөвгүүдийг уулзаж болзох, танилцаж нөхөрлөх сэдэл дээр дөрөөлөн эхэлсэн мормоны шашны пасторууд номлол, суртал ухуулга нь жил ирэх тусам гүнзгийрч монголын мянга мянган залуусыг зүрх сэтгэл, оюун бодлыг нь эзэмдэж эхлэв.

МОРМОНЫ ШАШИН ГЭЖ ЮУ ВЭ

Мормоны шашны албан ёсны нэр нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм юм. 1820 онд 14 настай жаал хүү Иосеф Смит нэгэн гайхамшигт үзэгдлийг харсан бөгөөд ингэснээр Мормонизмыг эхлүүлэх суурь нь тавигджээ.

Тухайлбал,  2015 онд Мормоны сүмийн номлогч Жепес гэгч хүн 25 эхнэр, 146 хүүхэдтэй байсан нь илэрч Канадын шүүхээс ял шийтгэл авсан нь дэлхий нийтэд шуугиан тарьж байв.

Энэхүү шашны урсгалыг шүтэн дагадаг Монголчууд олон эхнэртэй болсон гэх дуулиан одоогоор сонсогдоогүй байгаа ч Мормончууд олон хүүхэдтэй байх хандлагыг ихэд дэмждэг нь үнэн юм.

Мормоны шашин  хамгийн их түгсэн улс нь АНУ бөгөөд тус улсын Юта мужийн Солт-Лэйк  хотод Мормоны шашны төв байрладаг байна.

 

24 Сэтгэгдэл

  1. Зочин

    олон эхнэр битий хэл нэг хүн нэг эхнэртэй маш цэвэр гэр бүлтэй байх талаар заадаг би энд сүмд явдаг худлаа юм бичхээ болиоч мэдэж байж бичээч

    1. диваажин

      юта шиг бөөнөөрөө явбал диважинд газар зарна шүү.яриаад өгнө.

    2. Зочин

      Za chi bitgii ene baliar yumaa omoorch uher shig moor za. tarhi n ugaagdaj tolgoi n gashilsan novsh.

    3. Хахаха

      Энэ гар өөрөө хэд хэдэн эхнэртэй байгаа даа хахахаха

    4. Зочин

      Орк

  2. уншигч

    яавал мэдэж болох вэ ? 202.55.188.91 зочинд сөрөг бус эерэг талаас нь

  3. Тунгаагч, нягтлагч

    Factcheck.mn сайтдаа баримт нотолгоо болгоод оруулаарай. Сайт дээр чинь байхгүй байна.

  4. ЗОЧИн

    Худал 1. БНСУ-н Тэгү хотод халдвар тараасан 61 настай эмэгтэй нь Есүс Христийн Хожмийн Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байсан гэж хэллээ. Хариулт: Тэр эмэгтэй нь Shincheonji church гэдэг сүмд харьяалагддаг ба тэндээ халдвар тараасан. Эх сурвалж: https://en.m.wikipedia.org/wiki/Shincheonji_Church_of_Jesus https://www.google.com/amp/s/www.bbc.com/news/amp/world-asia-51609840 https://youtu.be/jzaDZwco1Qw Худал 2. Ааваа намайг ашиглаач. г.м гаж буруу үйлдлийг ЕХХҮГСүмд хийдэг Хариулт: Энэ нь Мүний шашин https://youtu.be/byrnA2ikqik http://youtu.be/hXO3HWCGcus Монголын улс төрийнхөн хүртэл хутгалдаад авсан байдаг юм

  5. Зочин

    Битгий худлаа яриад бай.оюутан байхдаа мормоны буюу хожмын үеийн гэгээнтэн сүмд явдаг байсан .харин ч гэр бүлээ нандигнах , архи тамхи хэрэглэхийг хориглодог байсан.тухайн сүмийн буянаар ажил төрөл амьдрал нь эрс өөрчлөгдсөн хүмүүсийг мэднэ.10-р анги үлгэн салган төгссөн залуу тухайн шашины буянаар америк руу 2 жилийн хугацаатай номлолоор явж ирээд англи хэлэнд ус цас .Одоо оюу толгойд ажиллаж л бна.гэр бүлээрээ эгч дүү нарын хамт .бүгд хэлтэй ,тэрний буянд орчуулагч хийгээд янзын л сайхан амьдарч л явна.

    1. Зочин

      толгойгоо сайн угаалгаж дээ малнууд

    2. Mgl

      Tsaaguuraa yu hj bdgiin chi medehguildeee erguu honi

    3. Зочин

      Одоо ямар тагнуулын үйл явуулж байна.

  6. Зочин

    Монголын маш их баялгийг цөлмөхийн тулд гадны луйварчид Монголд Христийн шашныг яаралтай дэлгэрүүлэх шаардлагатай болсон байна .Христийн шашныг дэлгэрүүлнэ гэдэг нь Монголын ард түмнийг уламжлал ёс заншил шашин соёлоос нь салгаж тархи оюун ухааныг нь программчилж дуулгавартай зомби болгоно гэсэн үг юм. Гадныхны буюу Христийнхэний энэ зорилго төлөвлөгөөнд хамгийн их саад болж байгаа зүйлсийн эхэнд Монголчуудын уламжлалт Буддын шашныг оруулсан байдаг.Удаахд нь Монголчуудын уламжлалт мөргөл тэнгэр шүтлэг 3-рт Монголчуудын маш эртнээс соёлын харилцаатай байсан Энэтхэг Түвдийн уламжлалт харилцаа 4-р Монголчуудын уламжлалт ардын зан үйл ёс заншил 5-рт Монголчууын түүхийн бахархал буюу ялангуяа Өндөр гэгээн Занабазар 8-р Богд хаан мэт түүхэн хүмүүс шашинтай холбогдсон түүх Эдгээр 5 н зүйлийг онцолж ажлаа эхэлжээ . Тийм учраас Монголын ард түмнийг олон зуун жилийн уламжлалт Буддын шашин соёлоос нь хөндийрүүлэхийн тулд 1-рт социалист нийгмийн үед ашиглаж байсан коммунист үзэл суртлынх аргуудыг хэрэглэх, Сэрэлт, Тунгалаг тамир, Түмний нэг гэх мэт хуучны үзэл сурталжсан лам нарыг муулсан кинонуудыг арилжааны телевизүүдэд мөнгө төлж олон дахин гаргуулах, Түвдийг мухар сүсэгт автаад шарын шашнаасаа болоод мөхөж байгаа Хятадад уусаж байна гэж байнга сурталчлах, Энэтхэгийн Ганга мөрөнд хүний хүүр хөвсөн зураг бичлэгийг сошиолд байнга тавих, шинээр сэргэж байгаа Монголчуудын уламжлалт тэнгэр шүтлэг бөө мөргөл, учраа олохгүй байгаа бөө нарын алдаа дутагдал завхралыг дэвэргэж сенцаацлах, элдвээр муулах, Чингис хааныг харгис алуурчин байсан, Занабазарыг урвагч байсан гэх мэтээр түүхэн бахархалт хүмүүсийг нь элдвээр гутаах, үгүйсгэн муулах, Монголын газрын доорх баялгийг цөлмөхөд , нутаг ус байгалиа хайрлан дээдэлдэг, уул овоогоо тахьдаг гэх мэт ард түмнийх зан үйлүүд нь том саад болох учраас энэ бүхнийг мухар сүсэг ,сайн зүйл биш, уулын савдаг бол сатаны сүнс муу ёрын чөтгөр гэж сурталчлан ард түмнийх нь тархи толгойд нь суулгах, тахилгатай уул хайрхадын орой дээрх овоог нурааж оронд нь загалмай босгох гэх мэт маш олон аргуудыг хэрэглэж байгааг дурдаж болно 2-рт Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж байгаа завсрын хүнд үе буюу эдийн засгийн хямралтай, ард түмнийх нь амьдрал дорой байгаа явдлыг ашиглаж хотын А зэрэглэлийн газруудыг яаралтай хямдхан худалдаж авах ядуу хүмүүст нь үнэгүй хоол унд өгөх, гурил будаа тараах комиссын хуучин хувцсаар хангах ( Үүнд гар татаж болохгүй ,мөнгө санхүүжилт бидэнд хангалттай бий) гэх мэт олон аргыг хэрэглэж ард олных нь сэтгэлийг татаж шашиндаа оруулах 3-рт Хүүхэд багачуудыг нь урлаг соёлын төрөл бүрийн арга хэмжээ сургалтанд хамруулж тархийг нь угаах, кодлох, эцэг эхээс нь хөндийрүүлэх гадагш нь өөрсдийн харьяаны сургуульдаа явуулж номлогч пасторууд болгох 4-рт Дээд сургуульд суралцаж байгаа оюутан залуусыг судалж амьжиргааны түвшин тааруухан оюутнуудыг олж сургалтынх нь төлбөрт дэмжлэг үзүүлэн шашиндаа элсүүлэх улмаар сайн дурын номлогч болгож айлуудаар явуулж Библи судраа таниулж ухуулга сурталчилгаа хийлгэх гэх мэт тоочоод баршгүй олон башир аргыг хэрэглэж 2020-2030 он гэхэд Монгол улсын хүн амын ихэнхийг Христийн шашиндаа оруулах зорилго тавиад улайран зүтгээд байгаа ажээ. Хэрвээ Монголын хүн амын ихэнхийг Христийн шашиндаа элсүүлчихвэл энэ нөхдүүд орлогын 10 н хувийн татвараа тархи угаалгаж зомби болсон мухар сүсэгтнүүдээсээ аваад эхэлнэ шүү дээ.

    1. Зочин

      Бүгдийг яг зөв бичиж. Монгол улсын тусгаар тогтнолд хэрэгтэй мэдүүштэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Монголын тэргүүнүүдэд нөлөөлж авилгалд автуулан Оюу Толгойг 100 хувь ашиглаж.гэмтнүүдийг хуулиас зугтаалгаж байгаа нь Монгол улсын хөгжилд муугаар нөлөөлж байгаа.

  7. Алтан

    Мормон гээд баахан өөр сүм цуглааны дүрсийг ашигласан байна!!! энэ чинь буруу мэдээлэл тарааж байгаа хэлбэр шүү

    1. Зочин

      Хоёулаа шашины нэрийг барьсан луйварчид гаж нөлөөтэй. Монгол улсын мөхлийг дуудсан аюултай суртал ухуулгыг ирээдүй үе гэр бүлд хэвшүүлсэн учир гаж Нэг хүн.нэг гадны улсын ашиг сонирхолд нийцсэн монгол улсыг сүйрүүлэх бодлогын үйл ажилгаа мөн.

  8. Үндэсний Тагнуулч

    Өнөөдөр Монголд энэ Мормон сүмээс ч доор улаан цагаандаа гарсан гаж суртал явуулдаг хэд хэдэн ноцтой шашны бүлэглэл,урсгалууд увайгүй улс төрчдийн ард нуугдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба одоо ч явуулсаар бн. Ж.нь: Мормон сүм- Улс төрч Р.Гончигдорж,Баабар;Мүүний сүм- Ц.Элбэгдорж,Баярцогт,Сайханбилэг; Монголын Эвангэлийн Эвсэл гэх шашны гаж бүлэглэл-Баасанхүү; Долоодахь өдрийн Адвэнтис сүм- Баярцогт,түүний найз "Намодс"грүпп хоолны газрын захирал М. Мөнхжаргал...гээд бичвэл дээрхи гаж шашнууд бүгд Төрийн бус байгууллагын нэрийн ард боловсрол,гадаад хэл,хүмүүнлэг тусламжийн нэрээр нуугдан зохион байгуулалттайгаар Монголчуудыг эд материалаар татан ажилладаг. Нөлөө бүхий улс төрчид хахуулийг нь авч дэмжсээр ирлээ. Одоо илчилж шалгах цаг болсон.!!!

  9. unshigch

    nogooh namaig ashiglaach geed orliod baidag chin iim uchirtai yum bainashdee..

  10. зочин

    энэ олон гаж урсгалтай шашинг Монголоос хөөж гаргах хэрэгтэй тэгэхгүй бол хөнгөмсөг боловсролгүй хүмүүсийн тархийг угааж байна хор уршиг их юм дарга нараа анхаарахтун

  11. Зочин

    сүмтэй юутай нь бүгдийг нь устгаач нохойнуудыг

  12. судлаач

    6-р халуун усны суурин дээр баригдсан тохилог сайхан сүмд нь очиж байсан Их л эв нэгдэл ах дүүсэг байхыг номлож байсан

  13. Оогий

    Миний мэдэх энэ сүмийнхэн их хэрэгтэй зүйл хийгээд байдаг шүү.Би өөрөө явдаггүй л дээ.Миний таньж мэдэх хүмүүс,түүний ар дүү нарыг хархад их сайхан харагддаг.хэл сураад,гадаадын дээд сургуульд ороод амжилттай төгсөөд явж бгаа хүмүүс бна,архичин бсан нөхөр архинаас гараад маш явж бна.Зөндөө жишээ бгаа.

  14. Tuhal

    Christiin nohnyyd neg yum yriharaa ene manai ursgal bish manaih oor geed saldaggui. yalgaagui har hereenuud

  15. Зочин

    Shal hamaagui heden video clip holij tavichaad hudlaa gutgelgee hiisen yumaa avaj hayaval taarna.

Сэтгэгдэл үлдээх