ВИДЕО: Т.Фюри: "Д.Уэйдорын цусыг амтлана" гэж хэлснээ хийлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Бокс, Тулааны 3245

ВИДЕО: Т.Фюри: "Д.Уэйдорын цусыг амтлана" гэж хэлснээ хийлээ

 

Хэн хэн нь ялагдал гээчийг үзээгүй карьерийнхээ туршид тус бүр нэг удаа тэнцсэн байдаг нь 2018 онд хоорондоо тулалдан тэнцсэн байдаг. Тэдний хоёр дахь тулаан ширүүхэн явагдаж долоодугаар үед Тайсан Фури өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авлаа. 

Тайсон Фури /31-30-0-1/

Английн мэргэжлийн боксчин Тайсон Фури 2008 мэргэжлийн карьерээ эхлүүлж 2015 онд Украины алдарт В.Кличког буулган авснаар WBA (Super), IBF, WBO, IBO холбоодуудын аваргын бүсийг эзэмших болсон юм. Улмаар 2018 онд WBC холбооны аваргын бүсний төлөө Деонтэй Уэйлдэртэй тулалдан шүүгчдийн саналаар тэнцэж байлаа. Энэ жил 31 настай тэрээр мэргэжлийн боксын ноён оргилд хүрч зодог тайлах гэж буйгаа зарлаад байна.  Карьерийнхээ туршид 31 тулаанд орж, 30 ялалт байгуулахдаа 21 тулаанд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан юм. Тайсон Фури Деонтэй Уэйлдэртэй тулалдах тулааныхаа өмнө хэлэхдээ: "Би түүний цусыг амтлах болно" хэмээх хэлж байснаа хэрэгжүүлсэн байна. Тулааны зургаа дугаар үед Деонтэй Уэйлдэрийн цусыг долоож байгаа нь тулааны бичлэг дээр тод харагдах болно. 

Деонтэй Уэйлдэр /44-42-1-1/

Сонирхогчдын боксын рингэнд 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас хүрэл медаль авсныхаа дараа шууд мэргэжлийн карьерээ эхлүүлж 2020 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийг хүртэл нэг ч ялагдалгүй дэлхийн хүнд жингийн аварга явлаа. Деонтэй Уэйлдэр 2015 онд WBC холбооны аварга болсноосоо хойш 10 удаа аваргын бүсээ хамгаалаад байсан юм. Тэрээр 44 тулаанд орж 42 ялалтынхаа 41 удаад нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан агуу тулаанч юм.  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх