LIVE: БНСУ-аас ирсэн 17 иргэнийг Жаргалантад тусгаарлажээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 3429

LIVE: БНСУ-аас ирсэн 17 иргэнийг Жаргалантад тусгаарлажээ

Дэлхий нийтийг зочирдуулаад байгаа коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй. Гэсэн ч Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11.00 цагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа билээ. Тэгвэл яг одоо Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

БНСУ-аас 600-1000 хүн ирж байна

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "БНСУ-д нөхцөл байдал хүнд байна. Халдварын тохиолдол 700 давсан байгаа учраас БНСУ хөл хорио, хязгаарлалтуудыг хийж байна. Манай улсын хувьд эрсдэл өндөртэй. Учир нь өдөрт БНСУ-аас 600-1000 хүн ирж байна. Зарим иргэд иргэнийхээ үүргийг ухамсарлаж байгаа хэдий ч гэрийн хаяг гэх мэт мэдээллээ өгөхгүй, шууд хөдөө явах, айлаар зочлох зэрэг үйлдлийг хийж байна. " гэв.

Өдөр ирэх тусам дэгдэлтийг хязгаарлах боломж хумигдсаар байна

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд нийт тохиолдлын тоо 79,140, халдварын улмаас амиа алдагсад 2468, эдгэрсэн хүний тоо 23,094 болжээ. Нас баралт 21 иргэн нас барсан. Итали улсад гэхэд 10 хотыг хөл хорионд оруулсан. БНСУ онц байдал зарласан. . Коронавирус 50 хоногийн дотор дэлхийн 28 улсад тархаад байна. . Иймээс халдвараас сэргийлэх хамгийн чухал зүйл бол урьдчилан сэргийлэх хэрэгтэй" гэв. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ". Энэ дотор дөрвөн эрэгтэй, хоёр хүүхэд, 11 эмэгтэй, нэг жирэмсэн эх байгаа. Ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг тогтмол шалгаж, ажиллах хүний нөөцийн мэдээллээ нэгтгэсэн. 

ХӨСҮТ-д найман иргэнийг тусгаарлаад байна 

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "ХӨСҮТ-д тусгаарласан байсан зургаан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан буюу илрээгүй. Одоогийн байдлаар өчигдөр Шинжилгээ, эмчийн үзлэг хяналт явагдаж байна. БНХАУ шинэ коронавирусийн халдварыг хаврын баярын үеэрээ алдаа гаргасны улмаас өнөөдөр нөхөж баршгүй хохирол амсаад байна. Бусад улс орны хувьд хүн ам олон, нягтаршил ихтэй тул төвөгтэй байдалд байна. Манай улсын хувьд зөв мэргэн, шийдвэрийг цаг алдалгүй гаргаснаар нөхцөл байдлыг даван гарах боломж бий гэж харж байна. Тиймээс иргэд та бүхэн маань сар шинээр айлаар зочлохгүй, олон хүний газраар явахгүй байхыг хүсэж байна" гэлээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх