С.Моллай аваргын Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэх хүсэл биелж чадсангүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Жүдо 17905

С.Моллай аваргын Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэх хүсэл биелж чадсангүй

 

 

Өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -63, -70 кг, эрэгтэйчүүдийн -73, -81 кг жингүүдийн барилдаан явагдсан ба манай улсаас Ц.Цогтбаатар, Б.Ганхайч нар хүрэл медаль, С.Моллай аварга шагналт байранд орлоо. Өчигдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

М.Таширо Олимп, дэлхийн аваргыг 10 дахь удаагаа яллаа

Эмэгтэйчүүдийн -63 кг жинг олимп, дэлхийн аварга Словенийн Т.Трестеняк аварга тэргүүлэн барилдсан ба таамаг ёсоор финалд дэлхийн хошой мөнгө, хошой хүрэл медальт М.Таширотой тунан үлдсэн юм. Тэд өмнө нь есөн удаа учраа таарч есөн удаад М.Таширо давж байсан бол өчигдөр 10 дахь удаагаа давж олимпийн аваргаас илүү гэдгээ баталлаа. Харин энэ жинд дэлхийн чансааны 15-д эрэмбэлэгдэж буй Б.Ганхайч хэсгийн аваргын төлөөх өрсөлдөөнд жингийн аварга М.Таширод ялагдан дагах барилдаан, улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд тун сайн барилдан хүрэл медаль хүртлээ. /Жич: манай сайт сар шинийн баярын өдрүүдээр медаль хүртсэн Монгол бөхчүүдийнхээ бүх барилдааны бичлэгийг цувралаар хүргэх болно/

Дэлхийн хошой аварга Арай Чизуруг зогсоох хүн байсангүй

Эмэгтэйчүүдийн -70 кг жинд дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдэж буй дэлхийн хошой аварга А.Чизуруг өчигдөр зогсоох бөх энэ жинд байсангүй. Тэрээр D хэсгийг тэргүүлэн барилдаж өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар финалд Белгийн залуу бөхийг төвөггүйхэн ялж их дуулга ангиллын долоо дахь алтан медалиа хүртлээ. 

Үзэгчдийн хүсэн хүлээсэн дэлхийн аваргуудын дуэл

Эрэгтэйчүүдийн -73 кг жинд үзэгчид олимп, дэлхийн гурван удаагийн аварга Ш.Оно болон дэлхийн аварга Ан Чанрим нарын зургаа дахь тулааныг үзэхийг хүсэж байсан нь дамжиггүй. Үзэгчдийн хүсэл ёсоор тэрхүү дэлхийн аваргуудын дуэл явагдсан ба Ш.Оно аварга Ан Чанримыг зургаа дахь удаагаа яллаа. Харин тус жинд залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар мөн л гайхалтай сайхан барилдаануудыг үзүүлж хүрэл медаль хүртсэн юм. 

С.Моллай аваргын Монгол улсын төрийн дуулал эгшиглүүлэх хүсэл биелж чадсангүй

Эрэгтэйчүүдийн -81 кг жинг тэргүүлэн барилдсан дэлхийн аварга С.Моллай эхнээсээ маш хүчтэй барилдаануудыг үзүүлж өрсөлдөгчдөө төвөггүйхэн ялж байлаа. Үнэндээ өчигдөр түүнийг зогсоох хүчтэн байсангүй. Гагцхүү шүүгч л түүнийг зогсоож дөнгөв. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд олимпийн аварга Х.Халмурзаевтай барилдсан барилдаанд торгууль байсан гэж үү?!  

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх