LIVE: ДЭМБ: Коранавирусийн дэгдэлтийн оргил үе дуусаад буурах төлөвтөө орсон

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 43698

LIVE: ДЭМБ: Коранавирусийн дэгдэлтийн оргил үе дуусаад буурах төлөвтөө орсон

 ЭМЯ-аас өдөр бүрийн 11:00 цагаас хийж буй Коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна

ДЭМБ-аас урд шөнө  Монголын цагаар 05:00 цагт "дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал үүслээ" гэж зарласан. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны дэргэдэх үйл ажиллагааг зохицуулах хороо хуралдаж, цаашдын ажлаа ярилцлаа гэлээ. Энэ удаагийн мэдээлэлд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей оролцож нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "БНХАУ-аас бусад улс оронд коронавирусын тархалт нэмэгдэж байгаа тул шинэ коронавирусын тархалтыг тодорхойлох санал оруулсан. Эрүүл мэндийн ноцтой байдал үүсэж буй нь харагдлаа. . Дэлхийн хэмжээнд коронавирус туссан нь батлагдсан тохиолдлын тоо өчигдөр /2020-01-30/ 783 байсан. Гэвч халдвар авагсдын тоо цаг минутаар нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар /2020-01-31/ халдвар авсан хүний тоо 9812 байгаагаас 213 хүн нас барсан. Бүгд БНХАУ-ын тохиолдол.

. БНХАУ-аас бусад 18 улсад илэрсэн ч энэ нь бүх тохиолдлын 1%-ийг эзэлж байна. Ихэнх нь Ухань хотод зорчсон тохиолдлоор халдвар авсан байна. 

Нэгдүгээрт, .

Хоёрдугаат,

Гуравдугаарт, Вакцин эм бэлдмэлийн үйлдвэрлэлийн явцыг хурдасгах талаар анхаарах.  Монгол Улсад хоёр 7 хоногийн дотор холбогдох эм бэлдмэлийг нийлүүлнэ.

Эцэст нь нэг зүйлийг давтан хэлэхэд цуу яриа ташаа мэдээллийг таслан зогсооход сэтгүүлчид маш их үүрэгтэй. Ард иргэд хувийн ариун цэврээ сахих, халдвар гарч буй бүс нутагт аль болох аялахгүй байх, гадаадаас ирснээс хойш шинж тэмдэг илрэх юм бол эмнэлэгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна" гэлээ.

ХӨСҮТ "2020 оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар манай улсын 18 хүнийг тусгаарлан шинжилгээ хийж, сөрөг гарсан тул 6 хүнийг эмнэлгээс гаргасан. 12 хүн үлдсэн байна. Өнөөдрийн байдлаар /2020-01-31/ дөрвөн тохиолдол нэмэгдэж шалгагдаж байна. Эдгээр хүмүүст шинжилгээ хийж, үзлэгт оруулсан. Сэжигтэй тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 16 байна. Тоо чухал биш" гэлээ.

Коронавирус 1960 онд оношлогдож байсан титэм хэлбэрт вирус. Энгийн ханиадтай ижил шинж тэмдэгээр илэрдэг. Мэрс, Сарс гэх вирусын уламжлал. Шинэ коронавирус 2019 онд илэрсэн ч судлагдаж байна. 4 дэд бүлэгт хуваагддаг. Альфа, гамма гэх бүлгүүд өвчин үүсгэж байгаа аж. Сарс вирус -сарьсан багваахайнаас, Ойрхи Дорнодын мэрс вирус-нэг бөхт тэмээнээс үүссэн болох нь тодорхойлогдсон. Харин коронавирус-далайн гаралтай бүтээгдэхүүнээс үүссэн гэж урьдчилсан байдлаар үзэж байна. 

2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр манай улсын 8 боомтоор 6560 зоричгч, 2800 тээврийн хэрэгсэл хил гарч байжээ.

2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр манай улсын 8 боомтоор 2465 зорчигч, 463 тээврийн хэрэгсэл гарсан нь эрс буурсан үзүүлэлт.

ЭМЯ 8006-6829 дугаарын утас 24 цагаар ажиллуулж байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 22-29-ны өдрүүдэд 800 гаруй утасны дуудлага авч зөвлөмж өгч ажилласан. Гэхдээ иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байгаа мэдээллийг давтан асуух зэрэг онц чухал бус зүйл асууж байгаа тул битгий хүндрэл учруулаасай гэж хүсэж байгаагаа илэрхийллээ. 

-ДЭМБ-аас онцгой байдал зарласан тохиолдолд ямар хязгаарлалт хийдэг юм бэ?

-Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарласантай холбоотойгоор ямар нэгэн аялал, тээвэр, худалдаанд аль болох хязгаарлалт хийхгүй байхыг зөвлөж байна. Олон улсын дүрэмд 2005 онд зааж өгсөн. Визд татгалзахгүй, хилийг хаахгүй, шинж тэмдэг байхгүй үед нь хөл хорио тогтоохгүй байх ёстой. ДЭМБ-ын дараагийн хуралдаан гурван сарын дараа болно. 

25 Сэтгэгдэл

  1. Зочин

    Dohionii hileer damjyylj bgaag ni gargaach maluudaa

    1. Зочин

      Мал вм чинь яаж ч гаргахын. Чи мал юм чинь яаж ч ойлгохын

  2. Зочин

    Ali ni vnen yum bee itgel turhgvi l bna shvv

  3. HUTSAAD BAI

    ENE NEG GADAAD YURNU YAMAR MERGEJILTEI NUHUR VE ?EMB ONTS BAIDAL ZARLAAD BAIHAD ENE NUHUR NI ORGIL UYE DUUSJ BNA GD MGL CHUUDIIG MALLAAD BAIGAA YUM UU?ERSDIIN TOLGOIGUI MONGOL ULS BOLJ DE

  4. төр

    энэ харь элгийн хүн чинь харь элгийн л юм яринашд.Монгол улс бнадаа Монгол хүнээрээ ядаж наад бэлэн мэдээлэлээ яриулчихаачээ!

  5. Зочин

    mongol ulsad id degdeltiin uye n 2sard bno gej tsuuraad bna lee shd hudlaa geh arga alga da...

  6. Зочин

    Ee burhan min ashguide

  7. Зочин

    Дөнгөж сая Солонгосд нэг хүн амь насаа алджээ. Болгоомжтой байцгаая Монголчуудаа

    1. Zochin

      Solongost odoogoor 11 burtgegdsrm.humuus n bieiin baidal saijirsan.nas baralt bhgui gej medeegeer yrij bna

    2. Зочин

      Hudlaa hutsaad bhiin solongost odoohoor uhsen hun bhgui

  8. Зочин

    9

  9. үл итгэгч

    өвчлөл буурч байгаа юм бол хоног хоногоор өвчилсөн , үхсэн хүний тоо нэмэгдээд байнаа. хариулт аваяаа

  10. зочин

    өөрөө өөртөө эзэн байж урьдчилан сэргийлэхдээ анхааряа

  11. Хамаагүй

    Юугээд эргүү юм яриад байгаа юм.

  12. Зочин

    ene deer bichsen utas ni bainga l holbogdohgui ged bdag yum bn lee uur utas gargaj irgeddee medeelel ugmuur yum nm lee

  13. Anu

    Zaaaa boliochdeee teneg hvmvvs huurjaga bishdeee... Ulam degdeeg 40garui huwiar tarhalt n hurdsaad bhad .... zailuul taiwan bailgah geed bgan blgvvdee..

  14. Fack

    Yu yariad balaaraad bgaa yum be ДЭМБ onts ayultai nohtsol baidal vvslee geed zarlaad baihad Mongold bolhoor byyrah talryygaa yawj bn geed soliorood baihiin. Sdaanyyd chin.

  15. Зочин

    Ашгүйдээ

  16. Зочин

    Ашгүйдээ

  17. Зочин

    Өвчин орж ирсэн хойно хилээ хаа гэсэн үг юм уу ёстой оройтсон бороо байх шүү

  18. D. Boogii

    ЭМЯ сайн ажиллаж бна. Амжилт хүсье

  19. Уур амьсгал бас өөр шүү бодоорой

    Хэн нэгний бизнес доголдчих гээд байж ядаад байгаа байх л даа. Хүмүүсийг тайвшируулж байгаад баахан вирус дүүргэх гээд байгаа болтой. Сана гэж сапак болчихсон гарууд юм даа. Дулаарах болоогүй байна дээр нь дулаарахаар агаараар нэг вирустай тоосонцорууд дүүрнэ тэр үеэр улам их дэгдэлт ихсэнэ. Манайд бол яагаачгүй дөнгөж эхэлж байна.

  20. Зочин

    Manaihan neere unen surjin uls shu orj ireegui ilreeguil sain l biz de hund itgedgui muu sanaatai shu neere

  21. Монгол

    Энэ тахлын дэгдэлтийн оргил үе 4, 5 дугаар сард тохионо гэсэн шүү дээ... Иймээс тайвширах болоогүй ээ!

  22. Зочин

    намдаж бвал ашгүй дээ

Сэтгэгдэл үлдээх