ВИДЕО: Францын цагдаа нар болон гал сөнөөгчдийн мөргөлдөөн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Дэлхий дахинд 1964

ВИДЕО: Францын цагдаа нар болон гал сөнөөгчдийн мөргөлдөөн

Франц улсын хэв журам сахиулах цагдаа нар Парис хотод цалингаа нэмүүлэхээр жагсаал хийж буй дүрэмт хувцастай гал сөнөөгчидтэй мөргөлдсөн тухай эх сурвалж мэдээлжээ. Гал унтраахад өмсдөг дуулгатай алба хаагчдын эсрэг цагдаа нар бамбай, бороохой барин тэмцэлдсэн байна.

Хотын гудамжинд олон мянган гал сөнөөгч жагсаал хийж ажиллах нөхцөл, цалин хөлсөө нэмэхийг шаарджээ. Эрх баригчид тэдний цалин урамшууллын дүрэм журамд 1990 оноос хойш нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна. Нэн ялангуяа онц аюултай нөхцөлд ажиллаж буй урамшууллын хэмжээг нэмэх  хэрэгтэй гэж шаарджээ. Зарим гал сөнөөгч уур бухимдлаа илэрхийлэхийн тулд дүрэмт хувцасаа галдан шатаасан байна.

Жагсагчдыг гудамж руу эргэж хүрээгээ тэлэх гэхэд хэв журам сахиулах цагдаа нар саад хийснээр мөргөлдөөн газар авчээ. Уг бичлэг олон нийтэд хүрснээс  цагдаа нар шударга бусаар хүчирхийлэл үзүүлж байна гэх шүүмжлэлд өртөөд байна.

Эх сурвалж: The Guardian

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх