МУГТ О.Бурмаа Алтан гранприд дөрөв дэх удаагаа үзүүрлэлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Чөлөөт бөх 3958

МУГТ О.Бурмаа Алтан гранприд дөрөв дэх удаагаа үзүүрлэлээ


ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээнд медаль хүртсэн монгол бөхчүүдийнхээ барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна.

 

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд Алтан медаль хүртсэн Ц.Намуунцэцэгийн барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Эмэгтэйчүүдийн -59 кг жинд бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж аварга болсон Б.Шоовдорын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Эмэгтэйчүүдийн -62 кг жинд ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн нарын барилдааны бичлэгүүдийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн -76 кг жинд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клуб, МУГТ О.Бурмаа мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр Красноярскийн дэвжээнээс ийнхүү дөрөв дэх мөнгөн медалиа (2008, 2012, 2013, 2020 он) хүртэж байна.
О.Бурмаа шөвгийн наймд Казахстаны Гулмарал Еркебаеваг 6:4 харьцагаар ялж цааш барилдах эрхтэй болсон юм. 

Хагас шигшээд ОХУ-ын Кристина Шумоваг оноогоор цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. 

Алтан медалийн төлөөх барилдаанд 2018 оны тус тэмцээний аварга БНХАУ-ын Ван Хуанд 5:7-гоор ялагдсан. Тэрбээр хятадын бөхийг 5:2-оор илүүрхэж яваад барилдааны төгсгөлд дөрвөн оноо алдаж харамсалтай ялагдсан юм. 

 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Az jargal sain saihniig husey

Сэтгэгдэл үлдээх