LIVE: Ё.Баатарбилэг: Монголын 18 телевизээр 170 багш цахим хичээл заана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Видео мэдээ, Боловсрол 1884

LIVE: Ё.Баатарбилэг: Монголын 18 телевизээр 170 багш цахим хичээл заана

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоогоод байгаа билээ. Тиймээс 03-р арын 02-ныг хүртэл БСШУСЯ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар сайд Ё.Баатарбилэг танилцууллаа.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

-Юун түрүүнд 03-р сарын 02-ныг хүртэл карантийлсан ч хичээл тарах хугацаа хойшлохгүй 06-р сарын 01 гэхэд тарах хэвээрээ. Мөн

Бямба гарагт хичээллэж байгаатай холбогдуулан багш нарт илүү цагийн цалин бодож олгоно.

Энэ хоёр өдөрт багтаан бичээд ирэх долоо хоногоос эхэлж цахим хичээлүүд цацагдаж эхэлнэ. Ингэхдээ цагийг нь зөрүүлж, давтамжтайгаар явуулах юм байна. Харин бусад кабелийн телевизүүд дээрх бэлтгэсэн контентуудийг авч цацах боломжтой.

402 удаагийн 6357 минутын 40  хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг 10-20 минутаар заана.

Хэд хэдэн олон улсын тэмцээн, уралдаанууд хойшилсон ч үндэсний шигшээ багийн бэлтгэлүүд хэвийн үргэлжилнэ. Харин БНХАУ-ын тамирчидтай хийх хамтарсан бэлтгэлийг цуцалжээ. Соёл урлагийн бүх тоглолтууд ч мөн цуцлагдсан.

 

Цэцэрлэгийн багачуудад NTV-ээр хичээл заах аж.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх