Грэмми 2020: Билли Эйлиш цахиур хагалж, түүх бүтээв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 04сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой, Хөгжим 7685

Грэмми 2020: Билли Эйлиш цахиур хагалж, түүх бүтээв

Домогт сагсанбөмбөгчин Коби Брайнтын таалал төгссөн явдалд эмгэнэл илэрхийлэн, түүний дурсгалд хүндлэл үзүүлэн эхэлсэн 2020 оны Грэммийн хөгжмийн наадамд 18 настай дуучин Билли Эйлиш цахиур хагалан, таван шагналын эзэн болжээ.

.

Америкийн Лос Анжелест төрж өссөн шинэ залуу уран бүтээлч өсвөр настай байхаасаа урлагийн тайзанд гарч дуулахын зэрэгцээ дуу бичиж шүтэн бишрэгчдийнхээ дунд нэр хүнд нь өссөн юм. Энэ жилийн Грэммид бүтээсэн амжилтаараа шилдэг цомгийн эзэн хамгийн залуу бүтээлч болж байсан дуучин Тэйлор Свифтийн амжилтыг эвдэж чадлаа.

 

Түүний насанд хүрээгүй байхдаа бичүүлсэн When We All Fall Asleep, Where Do We Go цомог нь Грэммийн наадмаас оны шилдэг шагнал хүртсэн юм. Наадмын үеэр Лос Анжелест хүүхэд насаа өнгөрөөсөн тул Лос Анжелес Лейкерс багийн домог болсон тамирчин Коби Брайнт таалал төгссөнд итгэж чадахгүй байна гэдгээ хэлж байсан Эйлиш түүхэнд бичигдэх дээд шагналуудыг хүртсэнийхаа дараа үнэхээр баяртай байна гэдгээ хэлэхийг хүсч байна гэжээ.

Грэммийн наадмын тэргүүн дээд шагналуудыг хүртсэн дуучны цомгон дээр ажилласан . Тэд When We All Fall Asleep, Where Do We Go цомгийг бичихдээ Грэммийн наадамд өрсөлдөх зорилгогүй байсан хэмээн ярьжээ. Энэ цомогтоо сэтгэл гутрал, амиа егүүтгэх бодол, цаг уурын өөрчлөлт, муу залуусын тухай өгүүлэхийг л хүссэн гэжээ.

Эх сурвалж: The BBC

7 Сэтгэгдэл

  1. хөөрхнө

    айлиш?

  2. God

    Ydj neriin zuw bichhech

  3. Зочин

    good

  4. fan

    argagui l urlagiin ertuntsiin shine agaar shuu❤️

  5. yooo

    billie is trash

    1. Seeex

      Nooo you're trash

  6. Зочин

    Ugasa billie 1shd

Сэтгэгдэл үлдээх