СУМО ТОЙМ: Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ жүрёо зиндаанд түрүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Сумо 7408

СУМО ТОЙМ: Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ жүрёо зиндаанд түрүүллээ

 

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн 13 дахь өдрийн тоймыг толилуулж байна.

Хацу башёгийн 13 дахь өдөр сумогийн ертөнцөд өрнөсөн үйл явдлын тойм:

  • Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ башёд уналгүйгээр 13 давж Жүрёо зиндаанд түрүүллээ. Хэдийгээр башё дуусахад хоёр өдрийн барилдаан дутуу байгаа хэдий ч тэрээр түрүүлэх болзлоо хангасан нь түүний ард бичигдэж буй бөхчүүд нь 9 даваа, дөрвөн унаатай байгаа юм. 
  • Мөн түүнчлэн их аварга Асашорюү Д.Дагвадоржийн удмын бөх Тацүнами дэвжээний Хошорюү С.Бямбасүрэн тавин хувийн амжилтаа үзүүллээ.
  • Харин Минэзаки дэвжээний бөх Араваши Э.Дөлгөөн сумо бөхөөр 17 жил барилдсаны эцэст зодог тайлж буйгаа зарлалаа. 
  • Озеки Гоэйдо 33 башё озэки цолтой барилдсаны эцэст Хацу башёгийн 13 дахь өдөр маэгаширагийн 6-аас барилдаж буй Асанояамад өвдөг шороодсоноор таван даваа, найман унаатай болж цолоо хураалгахаар боллоо. 

 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх