FACTCHECK: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООН ДАХЬ ЖИГШҮҮРТ ГЭМТ ХЭРГҮҮД

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Fact check 3358

FACTCHECK: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООН ДАХЬ ЖИГШҮҮРТ ГЭМТ ХЭРГҮҮД

Монголын хөлбөмбөгийн холбооны U15 охидын шигшээ багийн менежер Бүүвэйбаатарын Учралсайхан нь БНСУ-д болсон Азийн хөлбөмбөгийн наадмын үеэр шигээ багийн 15 настай охидыг зодож, хүчирхийлэхийг завдсан ноцтой хэргийг илчилсэн нэвтрүүлгийг бид 45 хоногийн өмнө бэлтгэн хүргэсэн билээ. /ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ/

Нэвтрүүлэг гарсны дараа шигшээ багийн 15 настай охид менежер Б.Учралсайхан  Солонгост болсон тэмцээнээс гадна япон улсад хийсэн бэлтгэлийн үеэр ч гэсэн шигшээ багийн охидод бэлгийн дарамт үзүүлснийг ээж, аавдаа хэлсэн байна.

Иймд LIVE телевизийн FACTCHECK эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг "НЭВТРҮҮЛЭГ ГАРСНААС ХОЙШ" хэмээх тусгай дугаарыг бэлтгэн үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэж байна.

Монголын хөлбөмбөгийн холбоон дахь бэлгийн хүчирхийлэл нэвтрүүлэг гарсны маргааш буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Хашбатын Азжаргал албан ёсны МЭДЭГДЭЛ гаргав.

Уг мэдэгдэлд “Би Кавомото Наоко багшийн гаргасан захидлыг авсан даруйд Монголын хөлбөмбөгийн холбооны Ёс зүй, сахилгын хороонд шилжүүлсэн бөгөөд 2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр Хөлбөмбөгийн холбооны ЕНБД Ө.Шижирийн тушаалаар Б.Учралсайханыг ажлаас нь чөлөөлсөн.

Ажлын хариуцлага алдаж, ёс бус үйлдэл гаргасан тухайн ажилтанд нэн даруй хариуцлага тооцож, ажлаас чөлөөлсөн бөгөөд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн аливаа хүчирхийллийн эсрэг миний бие хатуу байр суурь илэрхийлж, эмэгтэй тамирчдын эрхийг ашгийг хамгаалах болно” гэсэн байдаг.

Нэгдүгээрт, Бүүвэйбаатарын Учралсайханы үйлдсэн жигшүүрт хэргийг илчилсэн Кавомото Наоко дасгалжуулагчийн захидлыг Хашбатын Азжаргал хүлээн даруйдаа Б.Учралсайханыг менежерийн тушаалаас нь чөлөөлүүлсэн гэх боловч яг үнэндээ тийм зүйл болоогүй билээ.  Б.Учралсайхан 2019 оны 11 дүгээр сарыг хүртэл  холбоонд ажилласаар байсан баримтыг бид өмнөх нэвтрүүлэгтээ дэлгэсэн.

Хоёрдугаарт, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран бэлгийн дарамтад өртсөн охидод бие махбодын болон сэтгэл зүйн ямар ч эмнэл зүйн туслалцаа үзүүлнэ гэх ажил нь өнөөдрийг хүртэлх бараг 45 хоногийн хугацаанд огт хийгдээгүй юм.

Гуравдугаарт, Хашбатын Азжаргал асуудлаас өөрийгөө цэвэрхэн авч үлдэхийн тулд шигшээ багийн охидыг нэг нэгээр нь дуудуулж, Холбооны эсрэг зүйлсийг хүмүүст битгий яриарай гэх дарамт сүрдүүлгийг холбогдох хүмүүсээр үзүүлж эхэлсэн байдаг.  

Дөрөвдүгээрт, Б.Учралсайханы БНСУ-д үйлдсэн гэмт хэргийн талаар шигшээ багийн охидын эцэг эхчүүдэд ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд болж өнгөрсөн аймшигт хэргийг илрүүлэх, асуудлын цаад шалтгаан нөхцөлийг тодруулах талаар ямар ч ажлыг хийгээгүй юм.

Тавдугаарт, Харийн улсад аав ээжтэйгээ шууд холбоо тогтоох боломжгүй орчинд бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн 15-хан настай охидоос огт уучлалт гуйгаагүй мөртлөө уг гэмт хэргийг олон нийтэд илчилсэн LIVE TV-ийн уран бүтээлчдийг өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутаасан хэмээн цагдаагийн байгууллагад өгсөн байв.

Хашбатын Азжаргал гэх ёс зүйгүй, хүний эрхийн ямар ч мэдрэмж ойлголтгүй энэ эмэгтэй яаж яваад Монголын хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч болсныг би мэдэхгүй ээ. Гэхдээ тэрбээр өөрийнхөө ажилд дуртай, хайртай байсан учраас л энэ амжилтад хүрсэн хэмээн ярьсан байдаг.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс Монголын хөлбөмбөгийн холбоо болон менежер Б.Учралсайхантай холбогдож, хариу тайлбар, няцаалт хийх бүрэн боломжийг олгон нэвтрүүлэгтээ урьсан боловч бүгд татгалзсан билээ.

 

 

 

 

 

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    Buzar huurnuud yumaa

  2. Зочин

    tam ruu yawuul

  3. Зочин

    хөл бөмбөгийн холбоо энэ олон сар болж байхад ядаж шигшээ багийн охидын эх эцгийг цуглуулан нэг уулзалт зохион байгуулаад цаашид яах ийхээ ярилцмаар юм:саяхан болсон 15 насны охидын заалны улсын аваргаар шигшээ багийн охидын багууд бүгд хасагдан эхний 4 багт шалгараагүй болно.тэгэхлээр бас ямар чадвартай хүмүүсийг шигшээ багт ямар шалгуураар яаж сонгоод байгааг холбооныхон бас судалмаар л байна.яах аргагүй мэргэжлийн удирдлага дутаад байна.урьд өмнө дандаа ээлж аргацаасан хаа хамаагүй хүмүүсээр аргалж явсаар байгаад ийм байдалд хүрснийгээ холбоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.ядаж биеийн тамирын багш мэргэжилтэй эмэгтэй олоод тавибал ийм байдалд орохгүйшдээ..

  4. Sugarragchaa

    прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг бүртгэн цагдаагаас хүчирхийлэгч Учралсайханыг шалгаж байгаа бөгөөд шигшээ багийн охидоос эцэг эхийн хамт цагдаагаас эхний мэдүүлэг авсан байна.Мөн Учралсайхан залилан үйлдэж эцэг эхээс бэлнээр мөнгө гаргуулан авдаг байсан нь тогтоогдсон байна.

  5. Begz

    delkhiin hemjeend avilgalchaar FIFA aas todruulsan ankhny mongol hun bol Mori hemeekh Ganbold mun.Ene hun Mongol uls bolon Mong.Hul bumbugiin holboond asar ih hohirol uchruulsan baidag.Ene hun hul bumbugiin holboonoos zailahyn umnu hul bunbugt ogt hamaagui odoogiin Erunkhiilugch Ganbaatar,nariin bichig Shijir naryg krandan avchirch zalsan baidag.Edgeer nukhduud tavigdsanaas hoishid Mori Ganboldyn uil ajillagaa,arga barilyg taslaagui udii hursen.Delkhiin hemjeenii avilgalchaar todrood baigaa Mori Ganboldod holboony zugeesee arga hemjee odoog hurtel avaagui buguud jadahdaa ene holboo yaaj hohirsnoo ch nehejilsengui.Jadahdaa hul bumbugiin holboony buyu turiin bus baiguullagyn medliin stadion toirson gazruudyg huviin hevshild dur meden ariljsanyg hurtel nehemjilsengui.Edgeer zargdsan ba hahuulid ugsun gazruudaas Dorligjav erunkhii prokurorthamaarah kompanid shiljuulsen gazar bas baigaa bolno.Setguulchid Mori Ganboldyn amidardag Haus yn zurgiig neg net deer tavibal zugeersendee. Er n Mongold yamarch biznes hiij baigaagui hun yaaj iim baishintai boldog iig bas asuumaar baigaa yum.

  6. Sugarragchaa

    Emegteichuudiin shigsheegiin dasgaljuulagch bolovsrol,yos surtahuun, humuujil ali ali n ogt baihgui usan arhichin bas bugsnii dontoi Tse.Ganboldy n talaar urgudul mong.hul bumbugiin holboond ereed baikhad l tus holboonoos Altan gadas odond todorhoilon turiin odngoor bas shagnuulaad amjsan...ene huniig shigsheegees zaluulsan l bolokhoos bish Mongolyn temuulel bagiig emegtei bagiig dasgaljuulsan heveer l baina...iim hun unuudur tus holboony gishuun klubiin dasgaljuulagch hiigeed l yavaad bdag...uurt n bol ichikh erhten baikhgui hunshdee

Сэтгэгдэл үлдээх