LIVE: Ц.Нямдорж: Н.Номтойбаяртай холбоотой УЕП-ын бичиг "нууц" гэсэн дардастай ирсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Улс төр 2571

LIVE: Ц.Нямдорж: Н.Номтойбаяртай холбоотой УЕП-ын бичиг "нууц" гэсэн дардастай ирсэн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэж хоёр цаг орчим "дуншлаа". Хуралд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүрэлцэн ирсэн юм. Тус дэд хороонд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, БХ-ын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар багтдаг юм.

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн, тухайлбал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нар томилолттой байгаа юм байна. Бусад гурван гишүүн хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх эсэхээ шийдэх байсан юм. Мөн уг асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах төлөвлөгөөтэй байсан. 

Гэвч, гэдэг дээр санал нэгдсэн байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг 12 сарын 12-нд хийсэн хэвлэлийн хурлаараа мөрдөн байцаалтын нууц задалсан гэдгээр буруутган ЕПГ-аас албан бичиг ирүүлсэн гэсэн мэдээлэл байна. 

 

УЕП Б.Жаргалсайхан: 

-Би саналаа өгсөн. Хэрхэн шийдэх нь дэд хороо, УИХ-ын эрх. . Шалгагдаж байгаа бичлэг яагаад задрав гэдгийг тогтооно. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: 

-УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо ирэх долоо хоногт хуралдаж, шийдвэр гаргана. УЕП-ын саналыг 48 цагийн дотор /ажлын хоёр өдөр/ шалгах ёстой боловч, хоёр гишүүн байхгүй байгаа шалтгаанаар хойшиллоо. УЕП Ч.Улаан, Д.Лүндээжанцан хоёрыг гадаадад томилолтоор явсан гэдгийг мэдээгүй юм билээ. . Нээлттэй явуулах боломжгүй. 

1 Сэтгэгдэл

  1. Zochin

    Makin booluud ezendee unench bn shuu

Сэтгэгдэл үлдээх