LIVE: УДЭТ-ын барилга газар хөдлөлтийн дөрөвдүгээр зэрэгт нурах эрсдэлтэйг танилцууллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Соёл урлаг, Видео мэдээ 1674

LIVE: УДЭТ-ын барилга газар хөдлөлтийн дөрөвдүгээр зэрэгт нурах эрсдэлтэйг танилцууллаа

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр УДЭТ болон ДБЭТ, Төв номын сангийн байдалтай газар дээр нь танилцаж байна. Тухайлбал, УДЭТ-ын барилга 1960 онд ашиглалтад орсон. Тус барилга газар хөдлөлтийн дөрөвдүгээр зэрэгт нурах эрсдэлтэй гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан талаар сайдад танилцууллаа. 

 

УДЭТ-т УДЭТ-ын уран бүтээлчид, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр гэсэн урлагийн гурван байгууллагын 500 гаруй уран бүтээлчид ажиллаж байна. Барилга галд өртөх эрсдэл 60 хувьтай, газар хөдлөлтын дөрөвдүгээр зэрэгт нурах магадлалтай гэж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ.

Тус театрын барилга нь анх баригдахдаа үзвэрийн чиглэлээр баригдаагүй учир том үзвэрийн танхимыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдгийг тус театраас мэдэгдэж байна. Мөн, барилгын суурь бэхэлгээ хөдөлсөн гэсэн мэргэжлийн дүгнэлтийг албаныхан гаргажээ.

Тайзны шинэ технологийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай гэдгийг уран бүтээлчдийн зүгээс онцлон хэлж байна. Үзэгчдийн сандал 2000 оноос хойш хийгдээгүй бөгөөд галын дохиоллын систем бүрэн ажиллагаагүй болжээ. 1960 оноос хойш УДЭТ-т хэсэгчилсэн засваруудыг хийж байснаас бүрэн засвар шинэчлэл хийгдээгүй гэдгийг театрынхны зүгээс мэдэгдлээ. Харин БСШУС-ын  сайд Ё.Баатарбилэг УДЭТ-ын уран бүтээлчдэд засварт шаардлагатай төсөв мөнгийг урьдчилсан байдлаар гаргаж өгч, цаашдын арга хэмжээг авч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    ямарч засвар хийхгүй байж байгаад зүгээр л нураагаад хаячихымуу тэгээд дуракнууд

  2. Зочин

    энэ нэг сахалтай баньд том жийп унаж тахсагладэш тэр мөнгөөрөө театраа зас

  3. Зочин

    урд нь танилцаагүй байж юу яриад байсын бол

  4. Zochin

    Barilga barij mongo ideh geheer udaan baihaar ni nurraj mongo oloh arga sedsiin bishuu ene neg teneg.

  5. ХӨДӨӨНИЙ ЖОЛООЧ

    4 ДҮГЭЭР ЗЭРГИЙН ГАЗАР ХӨДӨЛБӨЛ ЭНЭ САЙД ГУАЙ ӨӨРӨӨ БАЙХГҮЙ БОЛНО Ш ДЭЭ

  6. ХӨДӨӨНИЙ ЖОЛООЧ

    4 ДҮГЭЭР ЗЭРГИЙН ГАЗАР ХӨДӨЛБӨЛ ЭНЭ САЙД ГУАЙ ӨӨРӨӨ БАЙХГҮЙ БОЛНО Ш ДЭЭ

  7. ХӨДӨӨНИЙ ЖОЛООЧ

    4 ДҮГЭЭР ЗЭРГИЙН ГАЗАР ХӨДӨЛБӨЛ ЭНЭ САЙД ГУАЙ ӨӨРӨӨ БАЙХГҮЙ БОЛНО Ш ДЭЭ

Сэтгэгдэл үлдээх