Тусгай зориулалтын ан агнуур дууссан уу?

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Байгаль экологи 1787

Тусгай зориулалтын ан агнуур дууссан уу?

Тусгай зориулалтаар

Тусгай агнуур дуусаад, 2020 онд тусгай зориулалтаар агнуулах тоогоо оноос өмнө гаргасан байх учиртай. Гэвч тусгай зориулалтын агнуур дууссан эсэх нь тодорхойгүй, цахим хуудаст аргаль, угалз агнасан бичлэг гарч, зарим иргэдийн дургүйцлийг төрүүлсээр байна. Тухайлбал, Иргэн Амар,

"Олон улсад аргаль, угалз агнахыг хориглосоор байтал манай улсад зөвшөөрөл өгч агнуулаад байдаг нь буруу" хэмээн нэгэн анч эрийн зураг, бичлэгийг хуваалцжээ.

Мөн зарим иргэд "манай улс агнуурын ач холбогдол бүхий амьтдынхаа тоог бүрэн гаргаж чаддаггүй хэрнээ агнах зөвшөөрөл олгодо хачин тогтолцоотой" хэмээн үзэх нь ч бий. 

Уг нь нэг аргаль, угалзыг 25000 доллараар  агнуулж, ангийн төлбөрийн 50 хувийг тухайн амьтныг хамгаалахад зарцуулах хуультай. Гэтэл уг хуулийг хэрэгжүүлж мөрддөг эсэх нь ч мөн бүрхэг байдаг. Тиймээс цаашид агнуурын ач холбогдолтой ан амьтдаа бүртгэлжүүлэх, хуулийг хэрэгжүүлэх нэн шаардлага байгаа нь энэ бүхнээс харагдаж байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх