Москва-Ташкент чиглэлийн галт тэрэг төмөр зам дээр жонжих тэмээнээс болж хугацаанаасаа 40мин хоцорсон үйл явдал 2020 оны 1 сарын 5-нд тохиолджээ.
Бичлэгт буйгаар тэмээ дуут дохиог үл тоон, зогдроо хөдөлгөн, замаас үл гаран жонжиж байсан ба бичлэгийн хийсэн хүн “Ингэж байгаад хэвтээд өгөх вий” гэж их эмээж байлаа хэмээн бичиж үлдээжээ.
Уг явдал Архангельск мужийн Кигаш хэмээн газарт болсон ба үүнээс болж галт тэрэг хурдаа 13км/цаг хүртэл бууруулснаас тооцоот хугацаанаас 40 минут хоцорсон байна. Тус төмөр замын хэсгийг хариуцдаг Приволжскийн төмөр замын удирдах газар “Зэрлэг болон тэжээмэл амьтдаас хамгаалах хаалт, торыг шинэчлэхгүй бол зорчигчид болон галт тэрэгний баг бүрэлдэхүүний аюулгүй байдалд нөлөөлж байна” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: lenta.ru
Төмөр зам шулуун байх тусмаа харагдах орчин сайтай
getel australichuud temeegee buudaj usthaj bdag.
Medrel muutaim be!!!! Shal oor 2 uil yvdal yriad bhiin novah chni
Мэдрэл муутай гарууд бэ нэг нь зогсоод буугаад гаргачих юм бол цаг хожино шүү дээ