Лэйди Гага 19 настайдаа удаа дараа хүчирхийлүүлснээ Опрад ярьжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 04сар 2024
Дэлхий дахинд, Соёл урлаг 3625

Лэйди Гага 19 настайдаа удаа дараа хүчирхийлүүлснээ Опрад ярьжээ

 

Дэлхийн хэмжээний од дуучин Лэйди Гага Опра Уинфригийн 2020 онд зориулсан шинэ шоуны зочноор уригджээ. Флоридагийн Форт Лаудердэльд Опра Гага хоёр зэрэгцэн сууж цаг гаруйн турш ярилцсан байна.

Энэ удаагийн ярилцлагаар Гагагийн уран бүтээл, хувийн амьдралаас авахуулаад олон сэдвийг хөндсөн ч хэвлэлийнхний анхаарлыг хамгийн их татаж байсан зүйл нь Лэйди Гага 19 настай байхдаа удаа дараа хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ анх удаа Опрад ярьсан явдал байжээ. Урьд нь 2014 он Гага хүчирхийлэлд өртсөн гэдгээ анх удаа олон нийтийн өмнө ам нээж байсан бөгөөд энэ явдлаас хойш хоёр жилийн дараа 2016 онд сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байгаагаа нуугаагүй юм.

Харин энэ удаад Гага дөнгөж насанд хүрснийхээ дараа удаа дараа хүчирхийлүүлсэн нь түүнд маш том шарх үлдээсэн төдийгүй олон удаа хүнд саад бэрхшээлийг туулсан гэдгээ хуваалцсан байна. Мөн A Star is Born кинонд хамтран тоглосон жүжигчин Брэдли Күпертэй ямар харилцаатайг асуухад "энэ бол маш сайн ажил болж чадсан, хүмүүсийн толгой үнэхээр эргэсэн шүү" хэмээн хуучилжээ.

Ярилцлага дууссаны дараа Опра тайзны ард Лэйди Гагаг тэвэрч, зоригтой байж чадсанд нь баяр хүргэж, сэтгэл нь ихэд хөдөлж байгааг илэрхийлжээ. Опра Уинфри “2020 оны зорилт: Амьдралдаа анхаарал хандуул” гэсэн улс орон даяар хийх аяллаа эхлүүлсэн байна. Дараагийн зочдын жагсаалтад Женнифер Лопез, Мишель Обама нар багтжээ.

 

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    opra gedeg huniig harahaas nud horsdog

    1. Зочин

      атаарахаад байдаг юмүү

  2. Зочин

    Horsoh hunee mun olov oo,delhiin hemjenii huntei buu ataarhaj uuriiguu zovoo huu.Oir toirhon nud horsoh zuil mundahgui hors ,hors bur dahin hors.V.I.L

  3. Зочин

    hujaanuudin uzeh durtai nevtruuleg ni

Сэтгэгдэл үлдээх