LIVE: Тэтгэврийн санд реформ хийх хөдөлгөөнийг эдийн засагчид нэгдэж эхлүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Эдийн засаг, Нийгэм 2586

LIVE: Тэтгэврийн санд реформ хийх хөдөлгөөнийг эдийн засагчид нэгдэж эхлүүллээ

Тэтгэврийн реформ хийх ТББ байгуулагдсантай холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд "Мандал даатгал"-ын ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзориг, Монголын Хөрөнгийн Биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, МУИС-ийн багш, эдийн засагч Ч.Хашчулуун, "Ард капитал” компанийн гүйцэтгэх захирал, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, "Мета Глобал Инк" компанийн үүсгэн байгуулагч Г.Цэдэнрагчаа, "Голомт" банкны ахлах эдийн засагч, Ийгл ТВ-Эдийн засгийн шинжээч Г.Ганзориг нар оролцлоо.

Тэтгэврийн сан сүүлийн зургаан жил тасралтгүй алдагдалтай ажилласан. Зөвхөн 2018 онд манай тэтгэврийн даатгалын сан улсын төсвөөс 594.8 тэрбум төгрөг авчээ. Тогтмол алдагдалтай, хуримтлал үүсэх байтугай тэтгэврийн зардлыг дийлэхгүй байдалтай болоод байна. гэж тэд мэдэгдэв. Иймд, 

-Яавч дундаж цалингаасаа гурав дахин бага тэтгэвэртэй байж болохгүй

-Яавч ганцхан тулгууртай тэтгэврийн тогтолцоотой байж болохгүй хэмээн мэдэгдэв. 

. Реформ гэдэг нь одоо байгаа системийг орвонгоор нь шинэчилнэ гэсэн үг. 

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Ч.Хашчулуун "Тэтгэврийн тогтолцоо сайжрах биш улам дордсоор байна. Өнөөгийн тогтолцоо яг энэ хэвээрээ цааш явах боломжгүй болчихлоо. Асуудал даамжрах аюул нүүрлэсэн тул өөрчлөх шаардлага үүслээ. Өөрчлөхийн тулд нийгмийн хөдөлгөөн өрнүүлэх зорилгоор бид ТББ байгуулсан. Энэ бол дан ганц эдийн засгийн биш, нийгмийн асуудал учраас иргэд та бүхэн дэмжинэ гэж найдаж байна. 20 дугаар тогтоолын уршгаар олон хүний хадгаламж үнэгүйдэн хохирсон. Мөн бага хэмжээний тэтгэвэр авч буй иргэд бий. Иймд бид удахгүй нийгмийн даатгалын шинэчилсэн хуулийг боловсруулан эх баригчдад танилцуулах болно" гэв. 

Эдийн засагч Г.Ганзориг "Бид бусад улсуудаас тэтгэврийн тогтолцоогоороо 130 жил хоцорлоо. Та бүхэн манай хөдөлгөөнд нэгдье гэвэл бидний нүүр хуудсанд нэгдэн, бусдад таниулаарай. Манай дундаж тэтгэвэр Англичуудынхаас мөнгөн дүнгээр нь харьцуулан харвал 20 дахин, худалдан авах чадвараар нь үнэлбэл 10 дахин бага байна. . Бид тэтгэврээ хүүхдүүдэдээ өвлүүлдэг байх эрхтэй. Гэтэл манай улсад тэтгэврийн зээл нь л өвлөгддөг" гэв.

1 Сэтгэгдэл

  1. иргэн

    Мэргэжлийн нөхөд ийм ёанал санаачлага гаргаж буйг иргэд дэмжиж байна. Мэргэжлийн хүмүүсийн тоцоо судалгааг Сангийн яам онцгой анхаарч дэмжих хэрэгтй:

Сэтгэгдэл үлдээх