LIVE: Салхитын мөнгөний ордоос хууль бусаар нуусан мөнгөний дээжийг Монголбанканд тушаалаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 03сар 2024
Видео мэдээ, Эдийн засаг 4096

LIVE: Салхитын мөнгөний ордоос хууль бусаар нуусан мөнгөний дээжийг Монголбанканд тушаалаа

Засгийн газар Дундговь аймгийн Гурвансайхан суманд байдаг алт мөнгөний орд болох "Салхитын орд" дээр өнгөрсөн онд гүйцэтгэх ажиллагаа явуулж 2043, 2047 он хүртэл ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан билээ. Уг орд мөнгөний 770 мянган тонн батлагдсан нөөцтэйгээс гадна алт, газрын ховор металтай, 1983 онд улсын төсвөөр хайгуул хийгдсэн аж.

“Эрдэнэс Монгол” компани, “Эрдэнэс Силвер Ресурс” компани болон Монголбанкны хооронд Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр байгуулж, Салхитын мөнгөний ордоос олборлож, цэвэршүүлсэн мөнгөний дээжийг Эрдэнэсийн санд тушаалаа

Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг "Жи Пи Эф" ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн нь тодорхой болоод байгаа. Түүнчлэн эрх борлуулахдаа 30 хувийн татвараа улсад тушаагаагүй зэрэг олон зөрчилтэй байсан юм.

Тус ордоос гарсан мөнгийг "Эрдэнэс монгол" болон "Эрдэнэс силвер ресурс" компаниуд 500 сая ам.долларын нөөц бүрдүүлэх хэмжээний цэвэр мөнгө олборлон цэвэршүүлж, Монгол банкинд тушаана. Таван жилийн хугацаанд нийт 750кг мөнгө тушаахаар төлөвлөжээ. Ингэснээр валютын урсгалыг нэмэгдүүлж, дотооддоо металлын бонд босгох боломж бүрдэх аж. 

Үүний эхлэл болгож, 850-980 хувиас доошгүй сорьцтой алт мөнгө болох үнэ металлын агууламж бүхий гулдмайг Монголбанканд тушааж буй аж.

Гэрээ зурах ёслолд хүрэлцэн ирсэн УИХ-ын дарга Г.Занданшатар түүхэн үйл явдал болж байгааг онцлоод “Сая батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ийнхүү бодит амьдрал дээр хэрэгжиж эхэлж, хэдхэн гэр бүлийн хууль бус үйл ажиллагаагаар ашиглагдаж байсан Салхитын мөнгөний ордын баялгийг Монголын Улсын валютын нөөцийг зузаатгаж, ард түмэнд тэгш хүртээх түүхэн боломж олдож байна. Цаашлаад  “Эрдэнэс Силвер Ресурс” компани болон Монголбанк гэрээ байгуулснаар уг гэрээг барьцаалан алт, мөнгөний бонд гаргах, Хөгжлийн банк бонд гаргах, түүгээрээ томоохон төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэх зэргээр баялгийн сангийн менежментийн томоохон ажлууд эндээс урган гарна” хэмээн хэлсэн юм.

3 Сэтгэгдэл

  1. зочин

    элбэгдоржийн хулгайгаас энэ мэтчилэн эрдэнэсийн санд тушаах хэрэгтэй

  2. Зочин

    750 gej yg yu ve

  3. otgonjargal

    Ebeg mongolin ter zasag biilehgyi baina gedeg delhiin shivshig.

Сэтгэгдэл үлдээх