LIVE: Б.Жавхлан НДС, ЭМДС-д учирсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Эдийн засаг 1163

LIVE: Б.Жавхлан НДС, ЭМДС-д учирсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ

-Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг барагдуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулжээ. Түүнтэй товч ярилцлаа -

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан "2019-12-16-ны өдөр байгуулагдсан УИХ-ын даргын 249 тоот захирамжид НДС, ЭМДС-д учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх арга хэмжээг зохион байгуулах талаар УИХ-ын зүгээс юу хийж болох, хийх ажлыг удирдах, санал зөвлөмж боловсруулах ажлын хэсгийг би ахалж байгаа" гэлээ.

-Захирамжийн дагуу ямар ажил хийх вэ?

-Эхлээд сонсгол авна, дараа нь юу хийхээ тодорхойлно. Хоёр талын асуудал бий. Нэгэнт хохирсон учрал. Яагаад ийм хохирол учраад байдаг юм бэ гэдгийг тодорхойлно.

Татан буугдсан, дампуурсан банк бүр дээр яагаад нийгмийн даатгалын сангийн хөрөнгө эзэнгүй юм шиг байж байдаг юм бэ? Төрийн сангууд гэж бий. Нийгмийн даатгал төлөгч нарын хөрөнгө шүү дээ. Ард иргэдийн хуримтлагдсан хөрөнгө дээр маш сайн менежмент хийх хэрэгтэй. Сайн ажиллагаатай банкууд дээр энэ мөнгө эрсдэлгүй байршиж байх ёстой. Ийм менежмент рүү орох ёстой. 

Төрийн мөнгөн сангийн хуримтлал дээр  3 шаардлага байдаг.

Нэгдүгээрт, Найдвартай байх ёстой

Хоёрдугаарт, Хөрөнгө чадвартай байх ёстой.

Гуравдугаарт, энэ 2 биелж байгаа тохиолдолд ашиг хайх ёстой.

Гэтэл манай улс буруугаар буюу уламжлалт менежментээрээ эхэлж ашиг хайгаад байдаг. Ашгийн төлөө өндөр хүүтэй банкинд хадгалуулдаг. Харин нөгөө банк нь эрсдэлд орсон байдаг. Үүнийг өөрчлөх жижиг рүү явах болов уу гэж бодож байна.

Нэгэнт учруулсан хохиролыг хэрхэн барагдуулах тал дээр мэдээлэл авч байж хариулья. Капитал банкин дээр 200 гаруй тэрбум төгрөгийн хохирлын асуудал бий. Яагаад энэ банкинд хадгалуулсан юм бэ, хадгалуулах үед тухайн банк ямар байдалтай байсан бэ гэдгийг тодруулах ёстой. Эрсдэлтэй банкууд дээр төрийн нэртэй олон сангуудыг хадгалах нь зөвүү гэдгийг шалгана. 

-НДС-ийн мөнгийг тэр банкинд хадгалуулья гэдэг шийдвэрийг хэн гаргадаг юм бэ?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. гэхдээ төрийн санг удирдаж байгаа багаас л ийм шийдвэр гаргадаг байх гэж бодож байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх