ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Сонирхолтой, Байгаль экологи 2457

ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан

 

Канадын баруун эргийн орчимд халзан бүргэд далайгаас наймаалж агнахыг оролджээ. Гэвч түүний барихыг оролдсон ан гэдэснийх нь хэмжээнээс хэд дахин том байсан тул жинхэнэ тулаан өрнөсөн байна.

Ванкувер арлын орчимд явж байсан загасны фирмийн ажилчид зогсоо зайгүй муухай дуутайгаар орилох чимээ сонсчээ. Хачин жигтэй чимээ хаанаас гарч буйг хайсаар наймаалжтай ноцолдож зууралдсан бүргэдийг олсон байна.

Наймаалж бүргэдийг тас ороож, бүргэд хачин жигтэйгээр орилж байжээ. Хүмүүс эхэндээ тэдний яахыг хэсэг хугацаанд харж байгалийн өрсөлдөөнд хөндлөнгөөс оролцох эсэхээ шийдэж чадахгүй байсан  ч бүргэд живж буйг хараад туслахаар шийджээ.

Анчид урт савхаар тэднийг татаж завиндаа ойртуулан салгаж тусалсан байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх