Хар тамхи зарсан Нигер улсын иргэнд зургаан жилийн хорих ял оноов

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

25 04сар 2024
Гэмт хэрэг, Хууль эрхзүй 1642

Хар тамхи зарсан Нигер улсын иргэнд зургаан жилийн хорих ял оноов

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэл болгон Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Адекола Олавасен Азеез-д 6 жил, Анози Дарлингтон Дон-д 3 жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд 3 жилийн хорих ял тус тус оноож шийдвэрлэлээ.
Тэд Монгол Улсад англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлджээ. У. Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж.

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Муусайн харуудыг ХАРАЛТ Л НЬ ясын хатаах байсан юм, гэхдээ бас яахав 3-6 жил болж бн. Манай монгол ЭМЭГТЭЙ Ч энэ заваан намагт хутгалдаад явж байдаг ,айн??? ХОХЬ чинь!!!

Сэтгэгдэл үлдээх