LIVE: Манай дөрвөн бөх медалийн төлөө барилдаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 04сар 2024
Жүдо 4447

LIVE: Манай дөрвөн бөх медалийн төлөө барилдаж байна

 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг жингүүдэд манай улсаас МУГТ М.Уранцэцэг, хөдөлмөрийн баатар Д.Сумьяа тэргүүтэй 10 бөх барилдлаа. 

Уг тэмцээн БНХАУ-д зохион байгуулагдаж буй тул хэсгийн барилдаануудыг шууд дамжуулаагүй ч манай сайт тэмцээний явцын мэдээллийг шуурхай мэдээлж байсан билээ. 

Өнөөдр барилдсан дөрвөн жингээс хоёр жинд нь буюу эмэгтэйчүүдийн -48 кг , эрэгтэйчүүдийн -60 кг жингүүдэд тус тус манайхаас хоёр тамирчин алт, хүрлийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна. Бусад тамирчдын өнөөдөр хэрхэн барилдсан талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Эрэгтэйчүүдийн -66 кг жин:

  • Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөсөн ба хоёрдугаар тойрогт Италийн Килиан Влоучтэй барилдан нэмэлт цагт торгуулиар цэвэр ялсан. Улмаар гуравдугаар тойрогт БНХАУ-ын бөхтэй барилдан нэмэлт цагт яллаа. В хэсгийн аваргын төлөө Италийн Ломбардод ялагдан дагах барилдаан хийхээр болсон юм. Дагах барилдаанд Украины алдарт Жеоржи Зантариаг савлаа. Ё.Басхүү дэлхийн аваргын алт, мөнгө, дөрвөн хүрэл медальт Зантариаг ийнхүү хоёр дахь удаагаа савж байна. Яг одоо хүрэл медалийн төлөө дэлхийн чансааны 3-т эрэмбэлэгдэж буй Израйлийн Шмайлов Баручтай барилдана.
  • Г.Хэрлэн мөн эхний тойрогт гоц мөргөсөн ба хоёрдугаар тойрогт Германы бөхийг нэмэлт цагт ваза-ари мэхээр яллаа. Гуравдугаар тойрогт D хэсгийг тэргүүлэн барилдаж буй дэлхийн аваргын хүрэл медальт Нижат Шихализадаг нэмэлт цагт яллаа. Хагас шигшээд Израйлийн Шмайлов Баручыг цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Аваргын төлөө манай Ё.Басхүүг хэсгийн аваргын төлөө ялсан Италийн Ломбардотой барилдана. 

Эмэгтэйчүүдийн -48 кг жин:

  • МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт Мексикийн бөхийг торгуулиар цэвэр ялсан. Улмаар хоёрдугаар тойрогт Азербайжаны Лейла Алиеватай барилдан цэвэр яллаа. В хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Ирина Долговатай барилдан нэмэлт цагт яллаа. Хоёр бөхийн хувьд гурав дахь жилдээ Мастерс тэмцээнд таарч байгаа ба манай бөх түүнд өмнө нь хоёр удаад ялагдаад байлаа. М.Уранцэцэг аварга хагас шигшээд дэлхийн аваргын алт, хүрэл медальт Косовогийн Красники Дистриатай барилдан ялагдсан юм. Хүрэл медалийн төлөө яг одоо Францын Клементтэй барилдана.
  • Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Г.Наранцэцэг эхний тойрогт олимп, дэлхийн хүрэл медальт Унгарын Цэрновицки Эватай барилдан ваза-ари мэхээр яллаа. Хоёрдугаар тойрогт Португалийн Коста Катаринатай барилдана нэмэлт цагт ялж С хэсгийн аваргын төлөө Францын Клементийг цэвэр яллаа. Хагас шигшээд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Словенийн Стангар Марусаг 15 секундын дотор цэвэр яллаа. Тун удахгүй алтан медалийн төлөө манай М.Уранцэцэг аваргыг хагас шигшээд ялсан дэлхийн аваргын алт, хүрэл медальт Косовогийн Красники Дистриатай барилдахаар шалгарч үлдээд байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх