FACTCHECK: Монголын хѳлбѳмбѳгийн холбоон дахь бэлгийн хүчирхийлэл

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

01 10сар 2020
Fact check, Эрэн сурвалжлах 15107

FACTCHECK: Монголын хѳлбѳмбѳгийн холбоон дахь бэлгийн хүчирхийлэл

 

Анхааруулга!!!

Энэхүү нэвтрүүлэгт хүчирхийллийн хэлбэрийг агуулсан, ёс бус үйлдлийг харуулсан дүрс гарах тул насанд хүрээгүй хүмүүс, зүрх муутай хүн үзэхгүй байхыг анхааруулж байна.

Монголын Хөлбөмбөгийн холбооны U-15 охидын шигшээ багийн менежер Бүүвэйбаатарын Учралсайхан нь БНСУ-д 2019 оны наймдугаар сард болсон Зүүн өмнөд Азийн хөлбөмбөгийн наадмын үеэр шигшээ багийн 15 настай охидыг зодож, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан маш ноцтой баримтыг Фактчек нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэж байна.

БАРИМТ 1

2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн U-16, U-19 багийн Ерөнхий дасгалжуулагч Кавамото Наоко маш ноцтой нэгэн захидлыг Монголын Хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Хашбатын Азжаргалд илгээжээ.

УГ ЗАХИДАЛД:

Хүндэт Монголын хөлбөмбөгийн холбоо, Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хорооны дэд Ерөнхийлөгч Хашбатын Азжаргал танаа

Багийн менежерийн гаргасан зан авирын талаар дараах хоёр шалтгаанаар уг захидлыг илгээж байна. Үүнд:

1.    Бэлгийн хүчирхийллийн дарамт үзүүлсэн

2.    Эмэгтэйчүүдийн багийн менежерээр ажиллахад зохисгүй

 1/ Бэлгийн дарамт үзүүлсэн хэргийн талаар

Ноён Бүүвэйбаатарын Учралсайхан нь наймдугаар сарын 8-ны 21.00 цагт Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны сайн дурын ажилтан хоёр солонгос эмэгтэйтэй гадагш гарсан байна. Харин маргааш нь шигшээ багийн тамирчид Б.Учралсайхан тэдний өрөөнд урьд шөнө нь юу хийснийг надад харууллаа.

Б.Учралсайхан тэр шөнийн 02-03 цагийн хооронд сайн дурын нэг ажилтантай хамт Мокпо олон улсын хөлбөмбөгийн төвд ирж, тамирчдын 310 дугаар өрөөнд орсон байна.

Тэрбээр хаалгыг нь чангаар нүдэж, үүдэн дээр нь чанга дуугаар хашгачсан тул тамирчид хаалгаа онгойлгохоос өөр аргагүй болсон байна.

 Б.Учралсайхан согтуу, маш аймшигтай харагдаж байсан гэдгийг охид хэлсэн.

Эхлээд тэр шүүгээ сав онгойлгож идэх юм хайж. Дараа нь орны хажууд ойртож тамирчдын нэг Дамбадаржаагийн Долгорыг хоёр давхар орон дээрээс дуудаж, дух руу нь цохисон байна.

Дараа нь менежер Б.Учралсайхан орон дээр хэвтэж байхдаа муухай үгээр чангаар хашгичиж байсан ба Пунцагийн Дулмаа гэх өөр нэг тамирчныг нэг давхрын орон дээр байхад нь очиж оймсыг нь тайлахыг завдсан.

Үүгээр зогсохгүй хоёр давхрын орон дээр байсан тоглогч Дамдины Должин дээр очиж толгой руу нь гурван удаа хүчтэй цохисон байна.

Б.Учралсайхан Должингийн гуяыг зөөлөн илж, богино өмдийг нь тайлахыг оролдоход охин маш их айж, ээжийнхээ нэрийг дууджээ. Гэвч менежер ээж чинь энд байхгүй гэж хэлжээ. Эцэст нь Зүүн өмнөд Азийн хөлбөмбөгийн холбооны хоёр ажилтан түүнийг өрөөнөөс гаргасан байна. Тоглогчид над руу болон туслах дасгалжуулагч  руу холбогдож энэ тухай хэлээгүй нь менежер Б.Учралсайхан бүх тамирчдын гар утсыг хурааж авсан байсантай холбоотой.

Дамбадаржаагийн Долгор энэ бүх болсон явдлыг өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж тэмдэглэсэн байсныг би зургийг нь дарж авсан юм.

Наймдугаар сарын 09-ний өдөр би Зүүн өмнөд Азийн хөлбөмбөгийн холбооны Солонгосын эмэгтэй багийг хариуцсан ажилтанд энэ тухай хэлж 310, 201 дүгээр өрөөнүүдийн хаалганы хамгаалалтын кодыг өөрчлүүлсөн. Харин менежер Б.Учралсайхан энэ тухай мэдсэн даруйдаа маш их уурлаж, тоглогчид түүнд хэлэхээс маш их айж байсан. Тиймээс би түүнийг тамирчдын өрөөг шөнийн цагаар шалгах хэрэггүй, эмэгтэй туслах дасгалжуулагч тэдний өрөөг шалгах болно гэдгийг хэлсэн юм.

2/ Эмэгтэйчүүдийн багийн менежер байхад тохиромжгүй

Нэгдүгээрт менежер Б.Учралсайхан шигшээ багийн тамирчдыг миний ардуур үргэлж дарамталж байсан.

Хоёрдугаарт уулзалтан дээр миний хэлж байгаагүй сөрөг зүйлсийг олон удаа худлаа орчуулсан.

Тэмцээний үеэр намайг яагаад энэ багт хуваарилагдсаныг маш ноцтойгоор асууж байсан.

Олон тоглогч надад түүнийг хоёр нүүртэй гэж хэлсэн

 Таныг хүндэтгэсэн Монголын эмэгтэйчүүдийн U16/U19 багийн ерөнхий дасгалжуулагч Кавамото Наоко гэжээ.

Хамгийн ноцтой нь уншихаас ч сэтгэл сэрдхийм энэхүү ноцтой захидлын мөрөөр Монголын хөлбөмбөгийн ямар ч арга хэмжээ аваагүй байдаг. Түүгээр ч үл барам уг захидлыг нуун дарагдуулах гэж оролдсон байх юм.

Тэр тусмаа 15-хан настай охид балмад  эдгээдэд зодуулж, хүчирхийлүүллээ гэсэн мэдээг анх хүлээн авсан  Монголын хөлбөмбөгийн холбооны түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал энэ бүхнийг нуухад оролцсон нь даанч харамсалтай. 

БАРИМТ 2

Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Ерөнхий дасгалжуулагч Кавамото Наокогийн уг захидлыг хав дарж, шигшээ багийн насанд хүрээгүй охидыг зодож, хүчирхийлэхийг завдсан Бүүвэйбаатарын Учралсайхантай хариуцлага тооцоогүй тул Б.Учралсайхан ажлаа хийсээр л байлаа.

Тухайлбал, 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр ASEM цогцолборт болсон Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантиног хүлээн авах үдэшлэгийн үеэр түүнтэй хамт даруулсан зургаа өөрийнхөө фэйсбүүкт  оруулаад “Салбарын хамгийн том BOSS ирсээн 5 минут ярилцаж амжилаа. Битүү өвөл ашиглах цэнгэлдэхийн дээвэр 2-ыг хийж өгөхийг амалсан шүү!!! With FIFA President” гэх постыг оруулсан байгааг та бүхэн харж байна.

Мөн Б.Учралсайхан 2019 оны аравдугаар сарын 27-ны өдөр 13 цаг 56 минутад Монголын хөлбөмбөгийн холбооны “Мазаалай” дээд лигийн 2019 оны улирлын азтай үзэгчийг шалгаруулах шууд дамжуулалтыг хөтөлж буй бичлэгийг та бүхэн яг одоо үзэж байна.

15 настай шигшээ багийн тамирчин охидыг зодож, бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан хүнийг хөлбөмбөгийн ногоон талбайн босгыг нь алхуулах нь битгий хэл ойртохийг ч хориглосон хатуу чанд ёс зүй дэлхий дахинд үйлчилдэг билээ.

Харин тэгэхэд Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд маш ноцтой гэмт хэрэг хийснийг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаа хэрнээ Б.Учралсайханыг үргэлжлүүлэн ажиллуулсаар байсан төдийгүй хөлбөмбөгийн ногоон талбай дээр Монголын хөлбөмбөгийн холбооны логотой биеийн тамирын хувцас өмсгөөд шууд дамжуулалтыг хөтлүүлж байсан байх юм.

LIVE телевизийн фактчек эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг Б.Учралсайханы үйлдсэн гэмт хэргийн мөрөөр мөшгиж, ирсэн баримтуудыг нягтлах ажлын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн зааланд 15 настай охидын шигшээ баг бэлтгэл сургуулилтаа хийж байх үед нь очлоо.  Охидын багийн Ерөнхий дасгалжуулагч Кавамото Наокогоос Монголын хөлбөмбөгийн холбоонд 2019 оны наймдугаар сарын 20-ны өдөр илгээсэн захидлынх нь талаар тодруулахад,

Хатагтай Кавамото Наоко “Би яг энэ асуудлаар одоо яриа өгөх боломжгүй. Эхлээд Холбооны Ерөнхий бичгийн даргаас зөвшөөрөл авах ёстой” гэсэн юм. Хатагтай Кавамото Наоко LIVE телевизийн сэтгүүлч надаас энэ асуудлаар яриа тодруулга авахаар ирлээ гэдгийг Хөлбөмбөгийн холбоонд мэдэгдсэн даруйд тус холбооны ажилтан гүйн ирж манай микропоныг аваад зугтаасан билээ.  

Хав дарж, тас нуух гэж оролдсон гэмт үйлдэл нь илэрч, Кавамото Наоко дасгалжуулагчийн маш ноцтой захидал нь сэтгүүлчдийн гарт очсоныг мэдсэн даруйдаа  Монгол хөлбөмбөгийн холбооныхон үймж, нэн даруй Б.Учралсайханыг ажлаас нь халсан байна.

Тэрбээр 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буюу биднийг холбоонд очсоноос яг дөрвөн хоногийн дараа “Анх энэ ажиллагааг эхлүүлж байлаа. Одоо харин шижигнэсэн залуус үргэлжлүүлээд улам гоё хийх биз. Харин би өөрөө зочноор суух нь гоё санагдаж байна” хэмээсэн постыг оруулсан байх юм.

Бид яг энэ асуудлаар Монголын хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч Х.Азжаргалаас тодруулга авахаар олон удаа оролдсон боловч тэрбээр ямар нэгэн хариу өгөхгүй зугтаасаар байгаа билээ. Хамгийн сүүлд буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Монголын хөлбөмбөгийн холбооны маркетингийн албаны дарга  Б.Болороор дамжуулан бидэнд татгалзсан хариугаа өгсөн юм.

Нэгдүгээр хэсэг төгсөв.

Дараагийн дугаарт

Хөлбөмбөг хэмээх агуу их спортыг гутааж, багш, дасгалжуулагч, менежерийн зүгээс шигшээ багийн тамирчин охидод бэлгийн болон бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг Монголын хөлбөмбөгийн холбооны үе үеийн удирдлагууд нууж байсан баримтыг дэлгэнэ.

Хүчирхийллийн гэмт хэргийг нуун дарагдуулж, өсвөр насны охидыг бие сэтгэлийн шархтай үлдээдэг ёс зүйгүй хүмүүс Монголын хөлбөмбөгийн холбоог удирдаж байгаатай хэзээ ч эвлэрч болохгүй билээ.

61 Сэтгэгдэл

  1. Зочин

    Монголын спортын салбарт иймэрхүү бусармаг явдал ихээхэн газар авсан. Одоо л зах зухаас нь ил болж байна. Нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлч болон уран бүтээлийн багийнханд амжилт хүсье! Шударга үнэний талд бат зогсоорой. Манай спортын сэтгүүлчид гэж амаа үдүүлсэн марзан нөхдүүд таг шүү.

    1. Зочин

      Ийм үл бүтэх хүн тэднийг нуун дарагдуулж байгаа хүмүүс ичих хэрэгтэй ш дээ. Хариуцлага тооуож сэтгэл зүйн дарамтанд орсон охидын хохирол тэгээд энгийн байдаг л зүйл үү? Эцэг эхчүүд нь охидуудаа ийм байдалд хүний гарын шүүс болж дарамтлуулах гэж явуулаагүй л байж таараа. ХБХ хариуцлага хүлээх ёстой ноцтой ажлын байрны хүчирхийлэл байна. Эцэг эх тамирчид анхааралдаа авч хариуцлага шаардах хэрэгтэй л юм байна.

  2. Зочин

    yu we araich dee. buzruudiig zailuulaach ee

    1. Зочин

      Holbombogiin holboo ugaasaa iljirsen gazar

  3. Зочин

    Хүнийг ингэж хуурамчаар гүтгэж болохгүй л дээ уг нь... Хатуу ширүүн занд нь гомдсон тоглогч нар нийлж гүтгэсэн ч болно...

    1. hutsdag shees pzda ve

      aaa petgiisha pzdamn chi duu n ymu llra?

    2. Зочин

      Одоо өнгөрсөөн. Нэгэнт сэвэгдсэн

    3. Зочин

      Bitgii hutsaad baigaarai shees mine, zugeer hun iim yum bichih uu chi hamsaatan uu?

    4. Зочин

      Гадаад мэргэжилтэн худлаа ярих уу!!!

  4. Зочин

    Shigshee bagtaa bagtaj chadahgvi hasagdah deeree tulsan tamirchin ohiduud niilj ene hvniig ingej bgaa ch ym bilvv...

    1. Lsls

      Za shaa. U16/U19 hariutssan head coach ni hurtel helsen bgaa biz dee.

    2. Зочин

      @LSL Тэр дасгалжуулагчын хариултын өмнө асуулт асуусан байж таараа яагаад тэр хэсгээ хасаад наана нь монтаж хийж дуу оруулж асуулт тавив? Зөвхөн хариулсан хэсгийг нь асуултгүй оруулсан нь мэдээж тухайн үед ярилцлага хийхдээ өөр асуулт асуусан байгаа нь тодорхой байна. Санамсаргүй зүйл гэж байхгүй.

  5. Зочин

    Ene hunees ni yria awj todoruulga hiij baij medeelel delgehguidee gutgej bgaa uguig hen ch medehgui shd. Odoo tsagt shuud hen negniig ingeed gutgej bolno shd ard ni bgaa ger bul ni hetsuu shdee

    1. Зочин

      huchirhiiluulj zoduulsan hoorhii ohid tegeed hun bish uu

  6. Зочин

    Ene arai l ymaa bas ingej hun gutgej bolohgui l dee...

  7. Zochin

    Ohidoo hicheelluulehed daramttai yum bna daa

  8. Болдбаатар

    Заваан хар пизда вэ ллрын банди минь энэ охид монголыг дэлхийд таниулах гэж яваа болохоос чинь золиос болох гэж яваагүй шүү ллраа

  9. Зочин

    Тааралдвал зодохоо амлая. Муу гөлөг том толгойлоод Холбоо дээр яваад байдаг, Холбоогоор үзэгдээд хэрэггүй шүү. Гэрийг чинь ч мэдэж байгаа. Алнаа чамайг муу пизда. Авгайг чинь арван хүнээр оролдуулнааа

    1. Зочин

      Peeeee yasan muuhain bee yu yriad bnaa chi. Yg tag unen ni notglogdood tsagdaa huuliar batlagdsan ymuu? Hunii amidraliig dan gants social medeegeer ingej bolohgui shuu

    2. ХВОСТ

      ахахха чи өөрөө эхнэрээ 10 хүнээр оролдуулж байсим байна тиимүү нуль туршлага айн

  10. Uyangaa

    Бүүвэйбаатарын учралсайхнаас хар тамхиний шинжилгээ ав энэ хүн хар тамхи маш их татдаг хар тамхиа татчихаад охидийг дарамталсан байх хар тамхитай тэмцэх газар энэ хүнээс шинжилгээ ав

    1. Зочин

      Solongosd yaj har tamhi tatdagiin hahaza ta hed bugdiig harsab ym shig bitgii ingej negniigaa dewsleechdee

    2. Зочин

      Хажуугаас нь хараад сууж байсан юмуу? Зураг хөрөг, дүрс бичлгэ байна уу? Хэрэв харж байсан юм бол тухайн үед нь яагаад арга хэмжээ аваагүй юм бэ? Битний ингэж ямар ч нотлох баримтгүй мэдээллийн салхинд намир л даа.

  11. Hulbumgt durtai hvn

    Shigsheegin asuudl dan gants shigsheede bj blhgve ene bl vndesnii asuudl! Uchrahbayr gh met amisgaag ajilaas halh bagdna gdgyg awj vzh hrgteishd hulbumbugiin holboo hvleen zuwshuurud halcihsn bhd Yr ni ene MFF iig toirson awilga hvchirhiilel ih bdg ni medgdd bnshv

  12. Doa

    Uls tur namiihand ene asuudal herees heterseen. Dunguj ih surguuli tugsuud ger bul zohioj ajild orj bga ohidiig hugshin darga nar oroldoj buzarladag boljee. Dornod MAN iinhan nam dagagch ajild shurgalsan er emgui zavhairlaar duursen. Bugd gazar heltesiin udirdlaguud aimgiin darga udirdlaga bolhoor helj dugarah ch hungui aitsgaadag. Edniig bugdiig emchiin uzlegeer oruulahad er emgui belgiin zamiin haldvar teegch zuugch nar shuu. Ihenh ni mash olon udirdlaguud

  13. иргэн

    15 настай хүүхдүүд насанд хүрээгүй. иймд гомдол гаргаагүй байсан ч улсын прокурор үүнийг мөрдөн байцаалтад шилжүүлж, шүүхээр шийдүүлэх ёстой!

    1. Зочин

      Тийм шүү

  14. Зочин

    sportiinhon gej heden arhichin l bsn sh dee, tuunees uldsen soyol ih bii bh oo

  15. Дамиран

    энэ асуудал бол ямар нэгэн гүтгэлэг биш ба энэхүү байгууллагын эмэгтэй хөл бөмбөгтэй холбоо бүхий хэдэн жилээр бүгширсэн асуудлуудын зөвхөн эхлэл нь гэж ойлголоо.дараагийн цувруулуудаар мөн үүнтэй адил асуудал бас цагдаа дээр хүртэл явж байдаг үүнийг энэ холбоо хэдэн жилээр дарж байгаа,дасгалжуулагч ба удирдлагууд нь эмэгтэй тамирчидтайгаа яаж харьцдаг тухай явган яриануудыг ил болгоно гэж найдая..хамгийн аймшигтай нь эдгээр охидууд болон ар гэрийн хан нь өргөдөл гомдол гаргадаггүй хасагдах айдастай байдаг ба зарим нэг нь бүр энэ дарамтнаас болж энэ спортыг орхисон ч явдалууд бий..

  16. zochin

    Архины дэвтэй хормойн явдалтай гэр бүл үймүүлэгчид урвагч зантай хулгайч нар холбоонд ажиллаж байгаа. Амархан мөнгө олдог улс төрчид та нарын жил ирэх тусам доройтоно зөв амьдар новшнуудаа

  17. Zochin

    Unen shuu ene hun huchirhiilehiig zawdsan gar hursen bygd bolson uil yawdal

    1. Зочин

      Нотолгоог нь гаргаад тавиач хө, нийлж байгаад шүүхэд өгье

  18. Зочин

    Japan hun hudal heldeggui yumdoo. Tegeed ch buhel ulsiin shigshee dasgaljuulah gej irsen hun ene metiin amidralaar togloj atsaa hiideg yum. Holboo n ajlaas n halsan geheer orgui bish bhoo. Ene commentuud umuuruud bgaanuud n uuruu bhoo chaavaas. Gutguuleh muuhai ch guriih bur ineedtei l de. Gutgeleg gedgee bas notloh heregtei shde

    1. Зочин

      Гэхдээ шүүх хяналтын байгууллага буруутай гэж нотлоогүй байхад энэ хэвлэлийн гэх хувийн байгууллага шууд ингэж олонд цацаж хүний нэр хүндэд халдах бас хуулийн хариуцлагатай, зохицуулалттай байдаг юмшдээ.

  19. Зочин

    олон хавар нэгэндээ гэгчээр монголын хөл бөмбөгийн холбоог сайн шалгах цаг болсоон. улс төр улс төрчдөөс ангид байх ёстой энэ спортыг цахиагийн элбэгдорж ерөнхийлөгч байхдаа гутаасан. эхлээд өөрийнхөө гар хөл тухайн үед өөрийнх нь зөвлөх байсан А.ГАНБААТАР гэгчийг, урд ерөхнийлөгч байсан хүнийг гэмт хэрэгтэн болгож байгаад улаан цайм хуйвалдаж хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч болгосон гэдэг. зөвхөн спортын холбоодыг улс төр, бохир мөнгө, авлига зэрэг олон гэмт хэргийн үүр уурхай болгож байгааг тухайн тухайн олон улсын холбоодод нь л мэдэгдэхэд манайх олон хоригт орох байсан. элбэгдоржийн санаархал бол гадны мөнгө их орж ирдэг "ашигтай" гэгдэх бүх холбоог өөрийн гарт оруулахыг зорьсон. хамгийн ноцтой жишээ гэхэд л, өөрийн тамгын газрын дарга байсан, сүүлд нь олон хууль бус үйлдлээ хийлгэх гэж Ерөнхий прокурор болгосон ДОРЛИГЖАВ гэгчийг Загджавын оронд крөнхийлөгч болгох гэж олон аймшигтай гэмт хэрэг үйлдсэн. Бас тамгын газрын дарга нь байсан сүүлд Ачит ИхтХХК байгуулуулж, Эрдэнэтийн овоолгыг цуг идэх болсон Цагааныг бас нэг холбооны ерөнхийлөгч болгосон. ингэж спортын холбоодыг гэм хэргийн оромж болгож, ашиг олдог, авлига авдаг, мөнгө угаадаг сүлжээгээ бүрдүүлсэн ноцтой баримтыг одоо мэдэхгүй хүнгүй болжээ. шалгах, хариуцлага хүлээлгэх, цэгцлэх л дутаж байна. юуны өмнө Ц.ЭЛБЭГДОРЖИЙН өмнөөс гар хөл болж гэмт үйлдэл олныг хийсэн гэгдээд байгаа А.Ганбаатар, Цагаан, Дорлигжав нарыг хууль шүүхийн байгууллагаар нэн даруй шалгуулах ёстой.

  20. Зочин

    олон хавар нэгэндээ гэгчээр монголын хөл бөмбөгийн холбоог сайн шалгах цаг болсоон. улс төр улс төрчдөөс ангид байх ёстой энэ спортыг цахиагийн элбэгдорж ерөнхийлөгч байхдаа гутаасан. эхлээд өөрийнхөө гар хөл тухайн үед өөрийнх нь зөвлөх байсан А.ГАНБААТАР гэгчийг, урд ерөхнийлөгч байсан хүнийг гэмт хэрэгтэн болгож байгаад улаан цайм хуйвалдаж хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч болгосон гэдэг. зөвхөн спортын холбоодыг улс төр, бохир мөнгө, авлига зэрэг олон гэмт хэргийн үүр уурхай болгож байгааг тухайн тухайн олон улсын холбоодод нь л мэдэгдэхэд манайх олон хоригт орох байсан. элбэгдоржийн санаархал бол гадны мөнгө их орж ирдэг "ашигтай" гэгдэх бүх холбоог өөрийн гарт оруулахыг зорьсон. хамгийн ноцтой жишээ гэхэд л, өөрийн тамгын газрын дарга байсан, сүүлд нь олон хууль бус үйлдлээ хийлгэх гэж Ерөнхий прокурор болгосон ДОРЛИГЖАВ гэгчийг Загджавын оронд крөнхийлөгч болгох гэж олон аймшигтай гэмт хэрэг үйлдсэн. Бас тамгын газрын дарга нь байсан сүүлд Ачит ИхтХХК байгуулуулж, Эрдэнэтийн овоолгыг цуг идэх болсон Цагааныг бас нэг холбооны ерөнхийлөгч болгосон. ингэж спортын холбоодыг гэм хэргийн оромж болгож, ашиг олдог, авлига авдаг, мөнгө угаадаг сүлжээгээ бүрдүүлсэн ноцтой баримтыг одоо мэдэхгүй хүнгүй болжээ. шалгах, хариуцлага хүлээлгэх, цэгцлэх л дутаж байна. юуны өмнө Ц.ЭЛБЭГДОРЖИЙН өмнөөс гар хөл болж гэмт үйлдэл олныг хийсэн гэгдээд байгаа А.Ганбаатар, Цагаан, Дорлигжав нарыг хууль шүүхийн байгууллагаар нэн даруй шалгуулах ёстой.

  21. зочин

    энэ холбоонд байгаа бусармаг бүхэн ц.элбэгдоржтой холбоотой

  22. зочин

    одоо хөл бөмбөгийн холбоонд байгаа бузар болгон гарч ирэх нь нэгэит сэвэгдчихлээ

  23. Бэгз

    зарим нэгэн нөхдүүд холбооны ерөнхий нарийн бичигтэй шууд хамааралтай энэ хүний үйлдсэн эрүүгийн гэмт хэргийг гүтгэлэг мэтээр бичээд байх юм. тийм бол шигшээ багийн дасгалжуулагч япон эмэгтэй энэ хүнийг гүтгээд холбоонд өргөдөл бичсэн юм байна лдаа..өөр оронд байсан бол аль хэдийнэ ялаа эдлээд сууж байгаа байлгүй...өмнөх эрэгтэй япон дасгалжуулагчийн үед гарсан хүчингийн хэргийг бас л дараад өнгөрсөн...эрэгтэй япон дасгалжуулагч үйлээ бараад буцсандаа...одоо болсон юм биш үү..ер нь дээрх охидын нэгийн л ар гэр цагдаад гомдол гаргах тохиолдолд ийм олон гэрчтэй ба нотлох баримттай хэрэг байхад энэ нөхөр дуусна гэдгээ мэддэггүй уужуу дотортой нөхөр юмм

    1. Зочин

      Эд нарын харуулаад байгаа захиаг хэн ч үйлдээд доор нь ямарч татлаагүй ханзаар гарын үсэг зураад хийчихэж чадышдээ. Энэ бичлэг дээр япон дасгалжуулагчын хариулт өгч байгаа хэсгийг яагаад дангаар нь тасдаж оруулав? Хариулт өгөхийн өмнө асуулт асуусан байж таараа тэр хэсгээ яагаад оруулалгүй монтаж хийж наана нь нарратив уншилтаар оруулав?

  24. Мими

    Шоронд явахаар болсон пидафил байнашд хууль хяналтыхан шалгаасай

  25. Зочин

    1-рт энэ захиаг хэн ч хуурамчаар юу ч гэж бичиж хийж болно. 2-рт тэр япон дасгалжуулагчтай заавал МХБХ дээр очиж уулзахгүй бол болдоггүй юмуу? Өөр газар ажлын бус цагаар уулзаж ярилцлага авч болно. Хамгийн гол нотлох баримт бол дарамтанд орсон гэх охид, охидтой хамгийн ойр байдаг дасгалжуулагч, туслах дасгалжуулагч нарын ярилцлага хаана байна? Тэр дасгалжуулагчаас асуулт асуусан хэсгээ яагаад хасав? Наана нь асуулт асуусан маягаар даб хийснээ ямар ч асуултанд хариулсан нь мэдэгдэхгүй хэсгийг таслаад оруулсан байх жишээтэй. 3-рт Охидын утаснуудыг хурааж авсан гэх, тэгсэн хэрнээ нэг охин ээжрүүгээ мессеж бичсэн гэх. Ядаж авцалдаатай мэдээлэл хийж сур л даа. 4-рт Үнэхээр энэ хүнийг гэмт хэрэг хийсэн гэсэн хөдлөшгүй баримт, нотолгоо байгаа юм бол яагаад одоо болтол хууль шүүхийн байгууллагад өгөөгүй байгаа юм бэ? Танай нэвтрүүлэг хууль шүүхийг байгууллага уу? Гэм хийсэн үгүй нь хуулиар нотлогдоогүй байхад ингэж хүний нэр төрд халдах хуулийн хариуцлагатай байдаг гэдгийг хатуу санаарай. Энэ бол МХБХ-д чиглэсэн хар пи ар явуулга нэвтрүүлэг. Харин ямар ч гэм буруугүй хүний нэр төрийг ингэж халтартуулж зорилгодоо хүрэх гэдэг энэ явдал чинь бүтэхгүй. Хэрэв үнэхээр

  26. Зочин

    202.21.109.61 ene 1 ip-tai shees hun bur luu ym bicheed uhlee l dee

    1. Зочин

      Чиний ойр дотны хүнийг ямарч нотлох баримтгүй, хууль хяналтын байгууллагаас ямарч шийдвэргүй байхад нүүр царайг нь, нэр устай нь олонд дэлгээд ийм хэрэгт оруулаад байвал чи дуугүй дүмбийгээд суух уу?

    2. Зочин

      Хэрэв үнэхээр тийм хэрэг болсон юм бол тэр охидын эцэг эхчүүд нь яацан дүүрцэн, төрсөн үрээ хамгаалж ч чадахгүй малнууд байдаг болоод 4 сар юу ч хийхгүй, шүүх цагдаагаар явахгүй юугаа хийж байсан юм бэ? Миний хүүхдийг хүн тэгсэн бол би тэр даруйд нь шүүхэд өгөөд хэрэг үүсгүүлээд явж байгаашдээ. Яагаад 4 сарын дараа энэ асуудлыг ярих болов? Энэ асуултуудад хариулт өгч чадах уу?

  27. АРД

    ,,УДИРДЛАГА УДИРДАХ ЁС ЗҮЙ ХҮМҮҮС ДАСГАЛЖУУЛАГЧ НАРЫГ УГ .ҮНДЭСЭЭР НЬ ӨӨРЧИЛӨХ ШИНЭ СУРГАЛТАНД ШИЛЖИХ ХУУЧИН АРГА БАРИЛААС НЬ САЛГАХГ.ҮЙ БОЛ АМЖИЛТ НЬ ЗОГСОНГ БАЙДАЛД ОРЧИХ БХ ДАА УУЛ НЬ ӨСВӨР НАСНЫХАН ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ БАГУУД МАШ ИХ САЙЖИРСАН ИХ АЯТАЙХАН БОЛЖ ЭХЛЭЭД БСАН ЮМСАН ,, НЭЭГ Л ИХ ЗАГАНСАН ЗАНДАРСАН ХАРААСАН БҮҮР ТОМ ТОМ АМАНД БАГТАХГҮЙ ХҮҮХЭД НАСАНД СОНСОГМООРГҮЙ .ҮГЭЭР ,, УЛСУУД БАЙДАГ ШИГ БИЛЭЭ ЗЭЭ ОХИН МААНЬ СҮҮЛИЙН ҮЕД НЭГ Л ИДЭВХ СУЛАРСАН ДАА ТЭР ДАРАМТ АСУУДАЛ БОЛ БОЛСОН ШҮҮ ЭД АЙГААД ХЭЛЭЖ ЧАДАХГҮЙ БГАА ХҮҮХДҮҮД ДЭЭ ГАДНААС ИРСЭН БАГШИЙГ ХҮРТЭЛ ДАРАМТАЛЖ БГААД ЯВУУЛЧИХДАГ УЛСУУД МАШ САЙН НЭВТРҮҮЛЭГ БОЛЖ ЭЦЭСТ НЬ ХҮРГЭЭРЭЙ ӨШӨӨ ИХ ЮМ ГАРНАА НААНААС ЧИНЬ

  28. Зочин

    хөлбөмбөгийн холбооний еронхийлөгч ганбаатар хэргийг мэдсээр байж нуун дарагдуулсан тул шууд огцрох ёстой ганбаатарийг элбэгдорж шууд нөлөөлж сонгуулсан одоо болно атигар мангасаа дагаад зайл

  29. Zochin

    Gehdee ohidiin nerg ingej owog nertei bichh shaardlaga uneheer bsan gjuu

  30. Зочин

    Наад охидуудынх нь нэрийг дараач ээ, хүүхдүүдэд хэцүү эмзэг тусна шд ээ,

  31. eej

    huchingiin sedeegch odoogchiig bh gazart n hiigeechee.uy n ch goy nertei um dee

  32. Ээж

    Жирийн биеийн тамирын багш нар хүртэл ийм шүү дээ. Хүүхэд зодно, биед нь хамаагүй хүрнэ. Муусайн спортын нэр гутаасан новшнууд.

  33. Бөмбөг

    Үр хүүхдүүдээ ер нь яаж энэ нийгэмд амьдруулнаа урлаг спорт гээл хүүхэд залуусийн ил сонирходог бүхэнд ийм заваан зуршил үзэгдэл бодитоор байвал яаж тайьан суух м бэ.бурхан минь.

  34. Зочин

    ichdeggui novsh ve xariutslaga tsoots

  35. Уншигч

    Иймэрхүү бөгсний гаж донтой дасгалжуулагч нэртэй энэ нөхрийг шүүхэд өгч ажлаас нь халах хэрэгтэй Монгол охидууд л Тив Дэлхийн давцангаас улс орныхоо нэрийг сайнаар дуудуулж Төрийнхөө дуулалыг гадаадын тэнгэрт эгшиглүүлдэг Солонгос улс руу явж байхдаа ҮХЦэцийн дарга байсан Одбаяр онгоцны үйлчлэгч эмэгтэйн бөгсийг илж нүдний булай болсныг дэлхий нийтээрээ мэдэж байгаа Иймэрхүү дасгалжуулагч нэртэй ШАР сэмжэлсэн БААГИЙ нарыг дахин хөл бөмбөгийн ногоон талбайд бүү гарга Харамсалтай

  36. мкр

    Шижир гэж нэг новш бнаа

  37. Зочин

    Толгойг нь илж өөгшүүлсээр байгаад муусайн доодхоосоо дор тархитай пизда нар гарч нь давраад, бүр гаарч өгөх юм аа . Эхнээс нь шийтгэлийн өндөр оногдуулдаг бол юу гэж ийм балиар бусармаг байх вэ дээ

  38. Зочин

    тамирчин хүнд сэтгэл зүй маш чухал ш дээ ийм нөхцөлд ийм удирдлаган доор тамирчин яаж амжилт гаргах вэ ийм болохоор л монголд багийн спорт амжилт гаргадаггүй байхөө

  39. Зочин

    бэлгийн хүчирхийлэл энэ холбооноос салахгүй лдээ.бөмбөрцгийн авилгалч морь ганболдын ерөнхийлөгч ганбаатар нь өөрөө гадаад харилцааны ажилтан ба гэр бүлтэй С.Монголжингоотойгоо Тэрэлжид зугаацаж байгаа гар утсанд авагдсан зурагийг хөл бөмбөгчид утсан дээрээ дамжуулан жиг жуг хийж байсан саяхан.Бэлгийн дарамтлагч мэнэжэр Учралсайхан,эмэгтэй багийн дасгалжуулагч тамирчидтайгаа архиддаг Ц.Ганболд,зөвлөх Жаргалсайхан нараа энэ холбооноос зайлуулахгүй бол иймэрхүү асуудлаас салахгүйдээ..

  40. Зочин

    Наад охидууд чинь эцэггүй юм байлгүй нэг бол эцэгүүд наад хүнээс мөнгө аваад архи уучихсан байх тэгээгүй бол очоод зодоод алмаар юм

  41. Sugarragchaa

    U15 насны охидын заалны улсын аваргын тэмцээн дуусаагүй байхад шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнийг бүрэлдүүлдэг шинэ яармаг,сп фальконс,туулын том тулнууд,арвис,монголын тэмүүлэл багууд шувтаргын тоглолтонд багталгүй бүгд хасагдлаа..харин оронд нь хөдөө орон нутгийншигшээ багийн тоглогчгүй багууд илүү тоглолт үзүүлсэн болно.тэгэхлээр энэхүү шигшээ багийг ямар шалгуураар бүрэлдүүлсэн ба ямар чанаргүй бэлтгэл сургуулилтыг хөл бөмбөгийн холбоо явуулж байгаа нь тодорхой байгаа бөгөөд энэхүү шигшээ багийн менеджментийг үндсээр нь өөрчлөн шигшээ багийг дахин нарийн шалгуураар шинээр байгуулах нь зүйтэй байна.

  42. зочин

    Халдага гүзээ 2 оо чирсэн гүлдгэр харууд, карманы хулгайч 2 монголын нэрийг ч дуусгаж бнда

Сэтгэгдэл үлдээх