LIVE: С.Чинзориг: ХЭДС-гаас олгосон 3.9 тэрбум төгрөгийн зээлийн 2,1 тэрбум нь эргэн төлөгдсөн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Видео мэдээ, Нийгэм 1393

LIVE: С.Чинзориг: ХЭДС-гаас олгосон 3.9 тэрбум төгрөгийн зээлийн 2,1 тэрбум нь эргэн төлөгдсөн

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2017 онд олгосон 3.9 тэрбум төгрөгийн зээлийн 2.1 тэрбумыг эргэн төлсөн гэж мэдэгдсэн юм. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

ХНХ-ын сайд С.Чинзориг: 
-Тухайн үед 3.9 тэрбум төгрөг олгосон юм билээ. 53 орчим хувь нь эргэн төлөгдсөн. 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 20 гаруй аж ахуйн нэгжид олгосон юм байна. Орон нутгийн чанартай үйл ажиллагаа, төсөл хэрэгүүлэхэд зориулж олгохоор тогтоол гаргасан байдаг. Энэ асуудалтай УИХ-ын эмэгтэй гишүүдийг холбож яриад байгаа юм. Гэхдээ би УИХ-ын гишүүд өөрсдийн болоод хамаарал бүхий хүмүүсийн компанид зээл авад өгчихсөн гэж бодохгүй байна. Мэдээж сонгогдсон тойргийнх нь аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг хүссэн бичиг хийж өгөх тохиолдол гардаг. 
Харин тухайн үед тендер зарлах хурал болсон эсэх зэргийг хууль хяналтынхан шалгаж байгаа гэж ойлгосон.

-Үүнтэй холбогдуулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийнхнийг шалгаж байгаа юу?
-Надад мэдсэн юм алга. Шалгаагүй.

-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг болиулчлаа. Одоо төсвөө яаж нөхөх бол?
-Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр хүлээсэн үүргээ л биелүүлж байсан хэрэг шүү дээ. Судалгааны үндсэн дээр НДШ-ийг нэмэх шаардлагатай гэж үзсэн. Гэтэл НДШ-ийн 2 хувийг нэмэхгүй болсноор улсын төсөвт 174 тэрбум төгрөг дутна. Нийгмийн даатгалын санд ч мөн хүндрэл үүснэ. Мэдээж валютын сангийнхантай дахин хэлэлцээ хийх шаардлагатай болно. Хөтөлбөрөө бүр зогсоож болохгүй байх. Түр зогсоох асуудал хөндөгдөж таарна.

1 Сэтгэгдэл

  1. иргэн

    Чинзоригийг сайд байх бүхий л хугацаанд хэдэн хөгшчүүл тэтгэвэр нэмэх болвуу зөрүүг нь арилгаад өгөх болуу гэж горьдсоор цөхөрч дууслаа одоол нэг сонголтоо буруу хийснээ ойлгож бна даа хулхи худраггүй гар

Сэтгэгдэл үлдээх