LIVE: З.Энхболд: Ерөнхийлөгчийн таван хоригоос дөрвийг нь хүлээн авсангүй

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Видео мэдээ, Хууль эрхзүй 1352

LIVE: З.Энхболд: Ерөнхийлөгчийн таван хоригоос дөрвийг нь хүлээн авсангүй

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн, Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд Монгол улсын Ерөнхийлөгч тус тус хориг тавьсан билээ. УИХ дахь МАН-ын бүлэг энэ талаар хэлэлцээд нэгээс бусдыг нь хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан, ЕТГ-ын дарга З.Энхболд Төрийн ордонд тайлбар хийлээ. 

 

ЕТГ-ын дарга З.Энхболд: 

-Төсөвтэй холбоотой дөрвөн хориг тавьсан. Нэгд, 2020 оноос 2022 он хүртэл дамжин хэрэгжих 321 барилга байгууламжийг болъё гэсэн. Үүнийг УИХ хүлээн авах боломжгүй гэсэн тул хэвээр үлдсэн. Яагаад хориглосон бэ гэхээр дараагийн Засгийн газарт энэ эрхийг нь үлдээе гэсэн юм. Музейн барилгыг сая нураасан. Драм, театрыг бас нураана гээд байгаа учир Ерөнхийлөгч нураахгүй гэхдээ төсөвт нь хориг тавьсан юм. 

Хоёрдугаарт, Барилга байгууламж нураахад 328 тэрбум төгрөг тавьсан байсан. Үүнийг болъё гэсэн бас хүлээж аваагүй. 

Гуравдугаарт, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн орлого, зарлага дээр хориг тавьсан. Хоригийг аваагүй гэдэг нь ирэх жил 2 хувиар нэмэгдэх НДШ байхгүй. Зарлагыг аваагүй гэдэг чинь НДС-гийн алдагдал 174 сая төгрөгөөр өснө гэсэн үг. Зарлага гардгаараа гарна, орлого нь байхгүй.

Дөрөвдүгээрт, Ирээдүйн өв сангийн хуулийн дагаж мөрдөх журамд бүхэлд нь хориг тавьсан. Корпораци байгуулахгүйгээр Сангийн яам удирдана гэснийг Ерөнхийлөгч буруу гэж үзэж байгаа юм. Гэтэл үүнийг бас хүлээж авсангүй. 

Ингээд нийт таван хоригоос МАН дөрвийг нь хүлээн авсангүй. 

Өмгөөллийн тухай хуулийг үдээс хойш хэлэлцэнэ.. Ц.Нямдоржийн үзэмжээр явж болохгүй. Энэ бол нүдний холбооны ажлыг шүдний холбоонд өгч байгаатай адил. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх