LIVE: Манай 5 бөх алт, 6 бөх хүрэл медалийн төлөө барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

26 04сар 2024
Чөлөөт бөх 3190

LIVE: Манай 5 бөх алт, 6 бөх хүрэл медалийн төлөө барилдана

 

ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд зохион байгуулагдаж буй тэмцээний эхний өдөр буюу өчигдөр урьдчилсан болон хагас шигшээд барилдаанууд болж манай сайт шууд дамжуулан үзүүлсэн билээ. Өчигдрийн барилдаануудыг нөхөж үзэхийг хүсвэл энд дарна уу.

Манай улсаас тус тэмцээнд “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, МУБИС-ийн 30 гаруй тамирчин хүч үзэж байгаа бөгөөд  

Алтан медалийн төлөө:

  • 70кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн
  • 79кг жинд Д.Батзул
  • 86кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин М.Цогтгэрэл
  • 92кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Билгүүн
  • 97кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Ч.Алтангэрэл

Хүрэл медалийн төлөө:

  • 57кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Б.Түмэнцогт
  • 65кг жинд МУБИС-ийн Ц.Дамдинпүрэв
  • 79кг жинд “Ирээдүйн одод”-ын Ц.Баярсайхан
  • 86кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Д.Оргилох
  • 92кг жинд “Хангай хүчтэн” клубийн тамирчин Б.Батзориг
  • 125кг жинд “Хангай хүчтэн” клубийн тамирчин С.Ган-Эрдэнэ нар тус тус барилдана.

А дэвжээг шууд үзэх:

В дэвжээг шууд үзэх:

С дэвжээг шууд үзэх:

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх