ВИДЕО: “Frozen 2” амралтын өдрүүдэд 350 сая ам.долларын ашиг олжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 4291

ВИДЕО: “Frozen 2” амралтын өдрүүдэд 350 сая ам.долларын ашиг олжээ

 

Алдарт Уолт Диснейн энэ онд нээлтээ хийсэн таван ч бүтээл хэдийнээ тэрбум гаруй ам.долларын ашиг орлого цуглуулаад амжсан. Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Frozen 23 энэ онд тэрбум гаруйн ашиг олсон Диснейн зургаа дахь уран бүтээл болох нь гарцаагүй ажээ.

2013 онд эхний ангиа хүргэж 1,2 тэрбум ам.долларын ашиг цуглуулсан “Frozen3 хүүхэлдэйн киног одоо ч хүүхэд багачууд төдийгүй адал явдалд дуртай Диснейн шүтэн бишрэгчид мартаагүй юм. .

Эдийн засагчид “Frozen 2” нээлтээ хийсэн даруйдаа хамгийн их ашгийг эздэдээ авчирсан хүүхэлдэйн кино болж дээд амжилт эвдлээ хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байна. Тус хүүхэлдэйн киноны анхны анги 2013 онд нээлтээ хийж, Талархлын баярын тав хоногт 100 сая ам.долларын ашиг олно гэж тооцсон ч ердөө 93 сая ам.доллар олж байсан юм.

"Avengers: Endgame", "Toy Story 4" болон "The Lion King" бүтээлүүд нь тус бур тэрбум гарсан ашиг олсон .

 

Эх сурвалж: www.cnn.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх