LIVE: "Осака их дуулга" тэмцээн шигшээ барилдаан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Жүдо 4015

LIVE: "Осака их дуулга" тэмцээн шигшээ барилдаан

 

 

  • Эрэгтэйчүүдийн -60кг жинд манай улсаас хоёр бөх хүч үзсэн ба В хэсэгт ОУХМ Э.Ариунболд эхний тойрогтоо Лаосын бөхийг цэвэр ялсан. Хоёрдугаар тойрогт Узбекистаны бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • Энэ жингийн D хэсэгт Л.Өнөболд хоёрдугаар тойрогт Германы бөхийг яллаа. Гуравдугаар тойрогт Японы Аоки Дайтай барилдан торгуулиар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпийн мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам Узбекистаны Диёора Келдиёроватай барилдана цэвэр ялсан. Харин хоёрдугаар тойрогт Канадын Гуйка Экатеринад даралтаар цэвэр ялагдан тэмцээнээ дуусгалаа. 
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн Энэтхэгийн Жаслен Сингх Сайнитэй барилдан нэмэлт цагт ваза-ари алдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа.  
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг Румыний Моника Унгуреанутай барилдан торгуулиар цэвэр ялсан. Хоёр бөхийн хувьд энэ жилийн дэлхийн аваргаар учраа таарахад манай аварга өрсөлдөгчөө мөн цэвэр ялж байсан удаатай. Хэсгийн аваргын төлөө -52кг жинд олимпийн мөнгөн медальт Цүнода Нацумитэй барилдан харамсалтайгаар ялагдсан. Яг одоо дагах барилдаанд энэ оны залуучуудын дэлхийн аварга Японы Кога Ваканатай барилдан ялагдснаар шагналт байранд орлоо.

Эмэгтэйчүүдийн -57кг жинд МУГТ Д.Сумъяа хоёрдугаар тойрогт өрсөлдөгчөө даралтаар цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт олимп, дэлхийн мөнгөн медальт Румыны Стефан Коринатай барилдан мөн даралтаар цэвэр ялсан. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Японы алдарт Момо Тамаокитэй тун хүнд барилдааны эцэст нэмэлт цагт торгуулиар ялагдал хүлээн дагах барилдаан хийхээр болсон юм. Харин дагах барилдаанд Польшийн Подолак Арлетатай барилдан даралтаар цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө залуучуудын дэлхийн гурван удаагийн аварга Японы Фунакубо Харукатай барилдана. 

Жич: Та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.  

1 Сэтгэгдэл

  1. Арслан

    Бүгд шалны алчуур болсон байна.

Сэтгэгдэл үлдээх