ВИДЕО: Чөлөөт бөхийн дэлхийн цомд МОНГОЛ vs АНУ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Чөлөөт бөх 3283

ВИДЕО: Чөлөөт бөхийн дэлхийн цомд МОНГОЛ vs АНУ

 

 

Чөлөөт бөх сонирхогчдодоо өчигдөр Монголын багийн эхний барилдаан болох ОХУ-ын багтай хэрхэн барилдсан барилдааны бичлэгийг бүрэн эхээр толилуулсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Монголын баг хоёр дахь барилдаанаа энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд үзүүрлэсэн АНУ-ын хүчирхэг багтай хийсэн юм. 

АНУ-ын баг энэ жилийн Нур-Султанд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн гурван дэлхийн аваргатай хүчирхэг баг байсан ба тэд 2003 онд Дэлхийн цомд түрүүлж байсан түүхтэй. Манай тамирчид сүүлийн гурван удаагийн Дэлхийн цомын хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын багийг буулган авч байсан бол энэ удаагийн уулзалтад туршлага дутан ялагдлаа. Манай багийн хувьд дан залуу тамирчдаа илгээсэн талаар бид өмнө нь дурьдсан билээ.

Манайхнаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ А.Батцэцэг, ОУХМ Э.Даваанасан нар ялалт байгуулсан. Дэлхийн аваргын отгон медальтан Б.Болортуяа энэ жилийн Нур-Султаны дэвжээнд оноогоор цэвэр ялагдсан дэлхийн аварга Жакарра Винчестерийг цэвэр дарж даагаа амжилттай нэхэв. Ийнхүү манай бүсгүйчүүд маргааш хүрэл медалийн төлөөх барилдаанаа Дэлхийн цомын зургаан удаагийн аварга БНХАУ-ын хүчирхэг багтай хийнэ.


МОНГОЛ - АНУ 4:6

    • 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг - Уитни Кондер 3:4

    • 53 кг: Нандинцэцэгийн Анударь - Сара Хильдбранд цэвэр ялагдсан

    • 55 кг: Бат-Очирын Болортуяа - Жакарра Винчестер цэвэр ялсан

    • 57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Келси Кэмпбелл 8:0

    • 59 кг: Баатаржавын Шоовдор - Десири Завала 12:2

    • 62 кг: Энхбатын Гантуяа - Мэйси Килт 2:4

    • 65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Форрест Молинари 2:6

    • 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Тамыра Менса 0:10

    • 72 кг: Энх-Амарын Даваанасан - Виктория Фрэнсис 13:7

    • 76 кг: Ганбатын Ариунжаргал - Аделине Грэй цэвэр ялагдсан

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх