ВИДЕО: Motorola Razr 1,500 ам.долларын үнээр зарагдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Дэлхий дахинд, Технологи 2386

ВИДЕО: Motorola Razr 1,500 ам.долларын үнээр зарагдана

 

IPhone, Samsung гар утсууд дэлхийн тэргүүн эгнээнд бичигдэхээс өмнө Motorola Razr бүх цаг үеийн хамгийн шилдэг борлуулалттай гар утас байлаа. Хэрэв та санаж байгаа бол уян нугастай, метал товчлууртай, нимгэн хавтгай хэлбэртэй.

Технологийн эрин үед Motorola цоо шинэхэн Razr цувралын гар утсаа үйлдвэрлэжээ. Razr брэндийг зарсан байсан боловч 2011 онд эргүүлэн худалдаж авч супер нимгэн ухаалаг гар утсуудыг үйлдвэрлэж Apple, Samsung-ын дараа орох харилцаа холбооны шилдэг хэрэгслийг бүтээхээр ажилласан юм.

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд төдийлөн амжилт гаргаагүй ч энэ удаад нугасыг уян дэлгэцээр сольж, ухаалаг шийдлийг харуулсан байна. Харагдах байдал нь ч донжтой.

 

 

Орчин үеийн нугардаг уян дэлгэцтэй ухаалаг гар утсууд хэрэглэгчдэд кино, бичлэг үзэхэд таатай байх үүднээс пад, таблет шиг том дэлгэцийг санал болгосон. Харин Motorola 6,2 инч дэлгэцийг буюу арай жижиг хэмжээг илүүд үзжээ. Тиймээс хаа ч халааслаад явахад боломжийн юм байна.

 

 

Motorola Razr тийм ч хямд биш.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх