LIVE: А.Бямбажаргал: Үндсэн хуулийн 20 зүйл, 33 заалтад өөрчлөлт оруулсан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

25 04сар 2024
Видео мэдээ, Хууль эрхзүй 2006

LIVE: А.Бямбажаргал: Үндсэн хуулийн 20 зүйл, 33 заалтад өөрчлөлт оруулсан

 

Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр УИХ-ын 62 гишүүнээс гадна, УИХ дахь намууд, Ерөнхийлөгчийн тамгын газар, хөндлөнгийн хуульч, судлаачдаас бүрдсэн баг ажилласан. Тэдгээрийн нэг төлөөлөл МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш, дэд профессор А.Бямбажаргалаас Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн давуу тал, ач холбогдлын талаар тодрууллаа.

 

МУИС-ийн багш, доктор, дэд профессор А.Бямбажаргал:

-Үндсэн хуулийн өөрчлөлт бол замын хөдөлгөөний дүрэм шиг мрагаашнаас эхлээд л үр дүн нь гарахгүй. Гэхдээ 1,5 сая км квадрат нутаг дээр амьдарч байгаа гурван сая хүний болон гадаад, дотоод дэлхийн бусад бүх улс орнуудтай харилцах өдөр тутмын амьдралыг зохицуулж болох үндсэн дүрмээ өөрчилж байна л даа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэг, хоёрдугаар бүлгээс бусад бүх зүйл, заалтад өөрчлөлт орж байгаа юм. Энэ үүднээсээ авч үзэх юм бол төрийн эрх мэдэлттэй холбогдох зүйлс дээр бодит өөрчлөлтүүд орсон. Мөн шүүх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлтүүд орсон. 

 

Шүүхийн бие даасан байдлыг хангах байгууллагыг анх удаагаа Үндсэн хуулийнхаа хүрээнд байгуулна

Монгол улс 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж байхдаа НҮБ-ын шинжээчдээс өгч байсан зөвлөмжийг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, Энэ байгууллага нь 10 гишүүнтэй. 10 гишүүний 5-ыг шүүгчид дундаасаа сонгох, 5-ыг нь нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох боломжийг хангаж өгсөн. Дагаж гарах хуулиудаар хэрхэн зохицуулах нь илүү тодорхой болно.

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан ямар заалтууд тусгагдсан бэ?

-Ерөнхийлөгчтэй холбоотой хоёр л заалт дээр өөрчлөлт орж байна. Гэхдээ агуулгын хувьд төрийн эрх мэдлийн хяналт, тэнцлийн асуудлыг тодорхой хэмжээнд хязгаарлаж байна.  Энэ нь Ерөнхийлөгчийн засаглал гарч ирэх боломжоос сэргийлж байна.

Хоёр дахь гол өөрчлөлт бол ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.

Өөрөөр хэлбэл, Ингэснээр томилгоотой холбоотой эрхүүд хязгаарлагдах боломж бүрдэнэ.

Мөн хууль санаачлах эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах заалт орсон. Бүх төрлийн хуулийг санаачлаад байж болох уу үгүй юу гэдэг хяналттай болно. Үүнээс гадна, шүүх эрх мэдэл, шүүгчдийн томилгоонд оролцдог байдал хязгаарлагдана.

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг заалт залат орсон нь ямар давуу талтай вэ?

-Засгийн газар танхимын зарчмаар ажиллана. Энэ бол парламентын засаглалтай бусад улсуудад байдаг жишиг.

Үүнээс гадна Ерөнхий сайд хэрэгжүүлэх гээд байгаа бодлогыг нь дэмжихгүй байх тохиолдолд Засгийн газар өөрөө огцорно. Засгийг хянах гол байгууллага нь УИХ байна. Хууль зөрчсөн тохиолдолд шүүх хянана. Мөн Цэцийн хяналт давхар бий.

... энэ мэт Үндсэн хуулинд ямар нэмэлт, өөрчлөлтүүд орсон талаар ярилцлагаас дэлэгэрнгүйг хүлээн авч үзээрэй. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх