ВИДЕО: Байлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Спорт 3317

ВИДЕО: Байлдааны самбо бөхийн ДАШТ-ийн мөнгөн медальт Б.Тэнгисийн бүх тулаан

 

Манай сайт медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэдэг уламжлалтай.

  • Дэлхийн аваргын эхний өдөр эрэгтэйчүүдийн -68кг жинд Алтан медаль хүртсэн Д.Алтансүхийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу.
  • Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100кг жинд ОУХМ Д.Пүрэвдорж дэлхийн шилдгүүдийг ээлж дараалан буулган авч алтан медаль хүртсэн юм. Д.Пүрэвдоржийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Харин өнөөдөр байлдааны самбо бөхийн төрлөөр дэлхийн аваргад үзүүрлэсэн Б.Тэнгисийн бүх тулааны бичлэгийг түүвэрлэн толилуулж байна. 

Байлдааны самбо бөхийн эрэгтэйчүүдийн -90кг жинд Женко клубын тамирчин Б.Тэнгис эхний тойрогт Чехийн тулаанч Васек Мирославтай тулалдан цэвэр ялсан юм. Улмаар хэсгийн аваргын төлөө Киргизстан улсын тулаанч Аматов Жанибектэй тулалдан шүүгчдийн саналаар ялалт байгуулж хэсгийн аварга боллоо. Алтан медалийн төлөөх тулаанд дэлхийн аварга ОХУ-ын Магомед Магомедовд ялагдан мөнгөн медаль хүртлээ. Б.Тэнгисийн хувьд өмнө нь Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Мазаалай" холимог багийн дэлхийн цомын тэмцээнд М.Магомедовыг хожиж байсан удаатай.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх