ВИДЕО: Самбо бөхийн ДАШТ-д манай эрэгтэй баг дэд байрт орлоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Спорт 2454

ВИДЕО: Самбо бөхийн ДАШТ-д манай эрэгтэй баг дэд байрт орлоо

 

Манай сайт гурван өдрийн турш ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлсэн ба медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэдэг уламжлалынхаа дагуу тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -68кг жинд дэлхийн аварга болсон ОУХМ Д.Алтансүхийн бүх барилдааны бичлэгийг толилуулж байна. 

Эрэгтэйчүүдийн -68кг жинд 33 бөх барилдсан ба Д.Алтансүх эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Сальвадор улсын тамирчин Карранза Рикардог ялсан юм. Гуравдугаар тойрогт Английн Феррей Рейнийг оноогоор цэвэр ялж шөвгийн 8-д барилдах эрхтэй болсон. Шөвгийн наймд Украйны Мелниченко Кирилотой барилдан оноогоор ялсан юм. Хагас шигшээд ОХУ-ын Михайл Воробевтэй барилдан ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй боллоо. Улмаар Гүржийн бөх Миндия Лулуашвилиг оноогоор ялснаар Монголын самбо бөхийн холбооны 38 дахь дэлхийн аварга боллоо.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх