LIVE: Д.Даваа, Ш.Батцэцэг, Б.Дорж, Т.Жанабазар, В.Энхболд, А.Төмөр нар Элчин сайдаар томилогдлоо

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Улс төр 2495

LIVE: Д.Даваа, Ш.Батцэцэг, Б.Дорж, Т.Жанабазар, В.Энхболд, А.Төмөр нар Элчин сайдаар томилогдлоо

 

Томилолтын хугацаа нь дуусаж буй 14 Элчин сайд, Ерөнхий консулыг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Засгийн газрын 2019 оны 5 сарын 17-ны хуралдаанаар долоон хүнийг Элчин сайдад томилох нь зүйтэй хэмээн үзэж, Монгол улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр нэрсийг хүргүүлээд байсан ч Ерөнхийлөгч Х.Баттулга гурван элчин сайдыг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд буй

Тухайлбал, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаярыг, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг дэмжин нэр дэвшүүлсэн юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга 

ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ЗХЖШ-ын дарга асан Д.Давааг,

Бүгд Найрамдах Куба Улсад Шагдарын Батцэцэгийг, 

Бүгд Найрамдах Польш Улсад Бархасын Доржийг, 

Шведийн Хаант Улсад Түвдэндоржийн Жанабазарыг,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Воршиловын Энхболд

Тайландын Вант улсыд суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад А.Төмөрийг томилох саналыг дэмжиж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт илэрхийлсэн. 

Харин Нямдоржийн Анхбаяр /Австралид суух элчин сайдаар/, Жигжээгийн Сэрээжав /Лаос улсад суух элчин сайдаар/, Дамдинсүрэнгийн Даваасүрэн /БНСУ-д суух элчин сайдаар/ нарыг элчин сайдаар томилохыг дэмжээгүй байна. 

Энэ асуудлыг яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх