Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ маргааш эхэлнэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 04сар 2024
Спорт 2658

Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ маргааш эхэлнэ

 

Энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын самбо бөхийн холоо болон БНСУ-ын самбо бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа ба үндсэн төрөл болох эрэгтэй, эмэгтэй, байлдааны самбо бөхийн төрлөөр зохион байгуулагдана. 

Жингийн хувьд:

  • Эрэгтэйчүүд: 52, 52, 57, 62, 68, 74, 82, 90, 100, +100кг
  • Эмэгтэйчүүд: 48, 48, 52, 56, 60, 64, 68, 72, 80, +80кг 
  • Байлдааны самбо төрөл: 52, 52, 57, 62, 68, 74, 82, 90, 100, +100кг жингийн ангиллаар зохион байгуулагдана. 

Энэ удаагийн дэлхийн аваргад Монголын баг тамирчид эмэгтэй ес, эрэгтэй ес, байлдааны самбо бѳхийн тѳрѳлд ес, нийт 27 жинд оролцож байна. 

Шагнал:

  • Алтан медаль: 3000 ам.доллар
  • Мөнгөн медаль: 2000 ам.доллар
  • Хүрэл медаль: тус бүр 1500 ам.долларын шагнал олгох юм байна. 

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

11 дүгээр сарын 8-ны өдөр:

  • 09:00 цагт: Эмэгтэй: 48, 60, 72кг, эрэгтэй: 52, 68, 90 кг, байлдааны самбо: 57, 74, 100 кг жингүүдийн урьдчилсан барилдаан явагдана.
  • 16:00 цагт: Нээлтийн ёслолын ажиллагаа
  • 17:00 цагт: Дээрх жингүүдийн шигшээ барилдаан болон шагнал гардуулах ёслолын ажиллагаа.

Манай сайт самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг гурав хоногийн турш шууд дамжуулан үзүүлнэ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх