FACTCHECK: П.Цагааны гэр бүл Эрдэнэтийг цөлмөсөн түүх буюу-“Ачит Ихт” үйлдвэр-2 хэсэг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Fact check 6969

FACTCHECK: П.Цагааны гэр бүл Эрдэнэтийг цөлмөсөн түүх буюу-“Ачит Ихт” үйлдвэр-2 хэсэг

"Ачит Ихт" ХХК-ийн луйврын талаар бид 1-р хэсэгт  өгүүлсэн билээ. 2-р хэсгийг танд толилуулж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны гэр бүлийн эзэмшил болох “Ачит Ихт” ХХК-ийн катодын цэвэр зэсийн үйлдвэр 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтээ хийснээс хойш ердөө хоёр сарын дотор тус үйлдвэр 1402 тонн 200 кг катодын цэвэр зэс олборлож, 16 тэрбум, 618 сая төгрөгийн борлуулалтын орлого олсон үнэмлэхүй амжилт гаргав.

Гэвч тэрхүү орлогоосоо нэг ч төгрөгийг “Ачит ИХт” 34 хувийг эзэмшигч “Эрдэнэт үйлдвэрт” олгоогүй болох нь Орхон аймгийн гаалийн газрын судалгаа болон Үндэсний аудитын газраас хийсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайланд дурайгаад байж байна.

Яаж ийм зүйл болов оо?

“Эрдэнэт үйлдвэрт” онцгой ашигтайгаар хийгдсэн 2010 оны 9 дүгээр сарын 03-ны Эрдэнэт үйлдвэр ХХК болон Ачит Ихт ХХК-ууд “Эрдэнэтийн овоолгыг ашиглан зэс үйлдвэрлэх бүрэн хэмжээний үйлдвэр барих төсөл хэрэгжүүлэх гэрээ”-г Эрдэнэт үйлдвэрт ямар ч ашиггүй болгон өөрчлөх ажлыг тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчаар ажиллаж байсан Цахиагийн Элбэгдорж, түүний тамгын газрын дарга Пунцагийн Цагаан нар аль хэдийн хийчихсэн байжээ.

Пунцагийн Цагаан “Ачит Ихт” ХХК-ийнхаа 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт өгөхгүйн тулд Ц.Элбэгдоржтой хамтран Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын өөрсдийн хүмүүсээр бүрдүүлэх ажлыг хийцгээжээ. 

2013 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдсон Ц.Даваацэрэн өөрийг нь өндөр албан тушаалд томилсон хүндээ үнэнч зүтгэхээ илэрхийлэн 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр №АИ-13/02 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” гэгчийг “Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Пунцагийн Бат-Очтой үзэглэлээ.

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.П.Фоменко, Ерөнхий захирлын үйлдвэрлэл хариуцсан орлогч Д.Даваасамбуу, Ерөнхий захирлын эдийн засаг хариуцсан орлогч Б.Алтанхуяг, Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа, Хуулийн хэлтсийн дарга Л.Болор-Эрдэнэ нар гарын үсгээ зурж, Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатарын баталгаажуулсан уг гэрээний 2.2-т “А тал Компанийн төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай балансын бус хүдрийг өгч байгааг үндэслэн “Ачит Ихт” ХХК-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ” гэх заалт хэвээр үлджээ.

Гэхдээ уг гэрээний 6.5, 6.6, 6.7-д маш ноцтой гурван заалтыг оруулж өгчээ.

Уг заалтуудад Компанийн үйл ажиллагаа болон төслийг хэрэгжүүлж олсон ашгаас “Ачит Ихт” ХХК-ийн санхүүгийн тайлан балансад баталгаажсан зээлийн төлбөрийг тэргүүн ээлжид барагдуулна. Төслийн нийт хөрөнгө оруулалтыг нөхөж дууссаны дараа хувьцаа эзэмшигчдэд дүрэмд заасны дагуу ногдол ашиг хуваарилна. Урьд жилүүдийн алдагдал бүрэн нөхөгдөхөөс өмнө талуудад ашгийн хуваарилалт хийхгүй гэх заалтыг оруулж, Ачит Ихт үйлдвэрийн 34 хувьд ногдох ашгийг Эрдэнэт үйлдвэрт өгөхгүй болгон өөрчилсөн байжээ.

“Ачит Ихт” компани 2015 онд 10,530 тн, 2016 онд 13,810 тн, 2017 оны гуравдугаар улиралд л гэхэд 10,607 тн катодын цэвэр зэс олборлож, нийтдээ 408 тэрбум, 785 сая төгрөгийн борлуулалтын орлого олсон гайхамшигтай амжилтыг гаргалаа.

Пунцагийн Цагааны гэр бүлийн дангаараа эзэмшдэг “Ачит Ихт” үйлдвэр Монголын ард түмнээс ямар хэмжээний баялгийг булааж авсныг та бүхэндээ энгийнээр тайлбарлавал “Жил бүр Эрдэнэт үйлдвэрийн хоёрдугаар овоолгоос олборлож буй 13,810 тонн катодын зэс нь 41,400 амжиргаа цагааныг дүүргэх ачаа болно. 41,000 ширхэг амжиргаа цагаан гэх ачааны машиныг ар араас цувруулан хөдөлгөд 248 км урт цуваа болно” гээд та төсөөлөөд үз.

Ачит Ихт үйлдвэрийг барьсан инженер С.Цэвэгжав 34 сая ам долларын хөрөнгө оруулалтаар үйлдвэрийг барьсан хэмээн нэгэнтээ хэлсэн. Уг дүнг 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монголбанкны нэрлэсэн ханшаар бодож үзэхэд  тус үйлдвэрийг нийтдээ 47,331,400,000 /дөчин долоон тэрбум гурван зуун гучин нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр л бүтээн байгуулсан байж таарах нь. Гэвч П.Цагааны гэр бүлийн эзэмшилд байгаа “Ачит Ихт” үйлдвэр анх боссон зардлаасаа 10 дахин өндөр борлуулалтын орлого мөртлөө гурван жилийн хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрт ердөө 4 тэрбум 157 сая төгрөг төлж доромжилжээ.

Уг нь бол Эрдэнэт үйлдвэр “Ачит Ихт” ХХК-тай 2010 оны 9 дүгээр 03-ны өдөр байгуулсан гэрээнд заасныхаа дагуу 136.2 тэрбум төгрөгийн ногдол ашгийг 2017 оны байдлаар авч болох ёстой байсан атлаа Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн болон Төрийн өмчийн хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатарын баталсан бузартай гэрээний улмаас ердөө дөрөвхөн тэрбум төгрөгийн ногдол авч хохирсон юм.

“Ачит Ихт” ХХК-ийн ашиг орлого санаанд багтамгүй их болж, жилийн борлуулалтын орлого нь 200 тэрбум гараад эхэлмэгц Пунцагийн Цагааны шунаг хомхой сэтгэл туйлдаа хүрэн дүрэлзэж, Эрдэнэт үйлдвэрт өгнө гэж гэрээлсэн  34 хувийг хууль бусаар өөртөө буцаан авч, “Ачит Ихт” ХХК-ийг бүхлээр нь өөртөө авахаар шийджээ.

Тэрбээр энэ зорилгодоо Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг нарын тусламжтайгаар 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүрч чаджээ.

Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, “Ачит Ихт” ХХК-ийн Ерөнхий захирал бөгөөд Пунцагийн Цагааны эхнэр болох Даяндоржийн Эрдэнэцэцэг нар 2015 оны зургадугаар сарын 26-ны өдөр байгуулсан нууц гэрээнд “Эрдэнэт үйлдвэр нь Ачит Ихт Компанийн төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай балансын бус хүдрийг өгч байгааг үндэслэн “Ачит Ихт” ХХК-ийн хувь хөрөнгийн 34 хувийг эзэмшинэ гэх заалт ор мөргүй болсон байдаг. Ингэж Эрдэнэт үйлдвэр “Ачит Ихт” ХХК-ийн 34 хувьцаагаа ор мөргүй алджээ.

Түүгээр ч зогсохгүй Эрдэнэт үйлдвэр “Ачит Ихт” ХХК-аас авах ёстой 34 хувийн ногдол ашгаасаа үндэслэлгүйгээр татгалзаж, борлуулалтын орлогоос 2015 онд 0.5 хувь, 2016 онд 1 хувь, 2017 онд 1.5 хувь, 2018-2034 оныг дуустал ердөө 2 хувийн ногдол ашиг авна болгон өөрчилсөн байгаа нь үнэхээр байж боломгүй зүйл билээ.

Өмнөх хоёр гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн маш олон хариуцлагатай албан тушаалтнууд гарын үсгээ зуран баталгаажуулсан байсныг та бүхэн харсан. Гэхдээ энэхүү байж боломгүй жигшүүртэй гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн ганцаархнаа гарын үсгээ зурсан байна. Эрдэнэт үйлдвэрээс бүр нарийн хэлбэл эх орноосоо урваснаас ялгаагүй ийм гэрээнд гарын үсгээ зурах ёс зүйгүй хүн Эрдэнэт үйлдвэрт Ц.Даваацэрэнгээс өөр байгаагүй, байх ч үгүй биз ээ.

Пунцагийн Цагаан Эрдэнэт үйлдвэрээс дээрэмдэж авсан хоёрдугаар овоолгоосоо жилд дунджаар 13,800 тонн катодын цэвэр зэс олборлож байгаа. Уг зэсийг Лондонгийн металлын биржийн өнөөдрийн ханшаар бодож үзэхэд л 80,992,200 ам.доллар буюу Монголбанкны өнөөдрийн ханшаар 217,609,842,960 төгрөг болж байна.  

Харин энэхүү ашгаас нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн элбэгдорж хэчнээн төгрөгийн нодол ашгийг авдгийг харуулсан бодит баримт бидэнд одоохондоо байхгүй ч Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ц.Элбэгдорж жилд 44 саяыг авдаг гэж саяхан хийсэн мэдэгдэлдээ дурдсан билээ.

"Ачит ихт" ХХК-аар дамжуулан Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг П.Цагаан хувьдаа авах ажил хэзээ эхэлсэн талаарх нэвтрүүлгийн энд дарж үзнэ үү.

 

11 Сэтгэгдэл

  1. Зочин

    Бузартай юм бэ

    1. Зочин

      Бузар биш буянтай ажил хийсэн байна даа

  2. mongol

    ямар их шунал вэ.хэд наслах гэж ийм их мѳнгѳ луйвардаж авна вэ.хэдэн хүүхдийн хоолыг булааж идэж яваагаа,юу гэж тайлбарлах вэ.

  3. Зочин

    Ц Элбэгдорж П Цагаан хоёр гадны олон улс орны бизнесменүүдээс дэмжинэ гэж олон сая доллорыг улстөрийн авлига болгон авч байсан

  4. Зочин

    Эрдэнэцэцэг гэгч ни хоёр нөхөртэй ээлжилж амидраад байдаг хүн үү?энэ яваа насандаа хачин сонин юм их дуулах юм,

  5. Irgen

    Хуулийн байгууллагуудын ёс зүй,нэр хүндийг авч гарах энэ мэт авлига албан тушаалын оффшорын олон хүнд гэмт хэргүүдийг шударга шийдвэрлэхийг хуулийн байгууллагууд онцгой анхаарахгүй бол аюул ойрхон ирсэн.

  6. Зочин

    За яахав Цагаан монгол хүн бна,монголынхоо нэг уурхайн шороо аваад амжилттай борлуулж ашиг олжээ. Харин улсын ерөнхийлөгч Элбэгдорж ийм юм урьднаас төлөвлөн баригдахгүй гэж ийм бузар юм хийх ч гэж. Монсоникийн хужаа Баярхүү Элбэгээг сэтгэцийн хувьд эрүүл биш туйлын сэжигтэй галзуу хүн гээд бсн ортой бжээ.Энэ хүзүүгүй СДА-г идсэн уусан үр сад хамсаатантай нь хариуцлага тооцохгүй бол монгол улс гээд төр гээд ч байгаад яахийм билээ. Ардын өш авагчид гарч ирэхэд хүргэх вий. Алтанхуяг зуусан шүд,зөрсөн соёогоороо сэнжилсан байгаа нь үндэстэй юм бна

  7. Алхуяаг

    Алтанхуяг нь ч бас хөгийн авилгачин бздух ш дэ.Нэг хүн түүнд мөнгө өгч байсан тухай ярьж л байсан.Үнэн л бх да.Цагаан нь харин хөдөлмөрч юм хийж байна.Явж явж энэ Алтантуяа нь хамгийн новшийн бизда да.

  8. Зочин

    Эрдэнэт үйлдвэрийнхнийг баярлуулсан эрдэнэтчүүдэд буянаа өгсөн түүх дээ тэнэгүүд ээ

  9. Норов

    Үйлдвэр бариа л биз. Хамгийн гол нь татвараа шударга төлсөн байх үүрэгтэй. Алтантуяа ац хүргэн Дэнзэнтэйгээ нүүрс хулгайоснаас дээр юм биш үү? Ха ха. Хүргэн Дэнзэнтэйгээ хамт өршөөглсөн АлтуЯаг шоронд хийвэл зохино. Даан ч Нямка хөдлөхгүй дээ.

  10. Бямба

    Ийм улаан цайм дээрэм хийж байхад улсын хяналтын байгуулгууд юу хийж байна

Сэтгэгдэл үлдээх