ВИДЕО: Таеквондогийн Софиа гран при тэмцээнд БНХАУ-ын тамирчид тэргүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

28 03сар 2024
Таеквондо 2534

ВИДЕО: Таеквондогийн Софиа гран при тэмцээнд БНХАУ-ын тамирчид тэргүүллээ

 

 

Дэлхийн 206 орны 70 гаруй сая хүн хичээллэж буй спортын төрөл бол Таеквондогийн спорт юм. Манай улсад энэхүү гайхалтай спорт хөгжөөд 20 гаруй жилийн нүүрийг үзэж одоогийн байдлаар 6000 гаруй хүүхэд залуучууд тогтмол хичээллэдэг гэсэн тоо бий. 

Хэдийгээр Таеквондогийн спорт нь БНСУ-аас гаралтай гэлээ ч дэлхий нийтэд жигд хөгжиж Солонгос тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгч гэдэг ойлголт үгүй болжээ. Тухайлбал өнгөрөгч 10 гаруй жилийн хугацаанд Иран тамирчид өөрсдийн гэсэн онцлогтой техникээр дэлхийд тэргүүлж асан бол өнөөдөр Хятад тамирчдын ур чадвар мэдэгдэхүйц дээшилж тэмцээн уралдаануудад дээгүүр байр эзлэх болжээ. 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Болгар улсын Софиа хотноо зохион байгуулагдсан Софиа гран при тэмцээнд эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв нийт найман жингийн ангиллаар явагдаж БНХАУ-ын баг тамирчид дөрвөн жинд аваргаллаа. Тодруулбал:

Эрэгтэйчүүдийн -68кг жинд: 

Алт: Зао Шуай /БНХАУ/ Мөнгө: И Дэ Ун /БНСУ/ Хүрэл: Армади Сороуш /Иран/, Хуан Юу Жэн /Тайвань/

Эмэгтэйчүүдийн -57кг жинд:

Алт: Зоу Лижун /БНХАУ/ Мөнгө: Лий Ах-Реум /БНСУ/ Хүрэл: Кудашова Татиана /ОХУ/, Илгун Кубра /Турк/

Эмэгтэйчүүдийн +67кг:

Алт: Зэнг Шуин /БНХАУ/ Мөнгө: Валкдэн Бианка /Их Британи/ Хүрэл: Мандик Милика /Серби/, Мён Ми На /БНСУ/   

Эмэгтэйчүүдийн -49кг:

Алт: Ву Жингюу /БНХАУ/ Мөнгө: Ким Со Хуи /БНСУ/ Хүрэл: Богданович Тижана /Серби/, Венрен Янтаж /БНХАУ/   

Таеквондогийн спортыг шимтэн үзэгч та бүхэндээ өнөөдөр олимпийн их наадмын мөнгө, хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга БНСУ-ын И Дэ Ун алтан медалийн төлөө БНХАУ-ын Олимп, дэлхийн аварга Зао Шуай нарын тулааныг толилуулж байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх