ВИДЕО: Суулгаж, бөөлжих, халуурах шинжтэй вирусийн гаралтай ханиад их байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Эрүүл мэнд, Видео мэдээ 3860

ВИДЕО: Суулгаж, бөөлжих, халуурах шинжтэй вирусийн гаралтай ханиад их байна

 

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд вирусийн гаралтай халдвар ихсэж, томуугийн дэглэлт ихэснээс болж, эмнэлэгт хандах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна.

Томуу, томуу төст өвчний дэглэлтийн оргил үе эхлээгүй ч томуугийн дэглэлт ихэсчээ. Хүн ам ихээр оршин суудаг . Эмч нарын зүгээс сүүлийн 14 хоногийн хугацаанд томуугийн дэглэлт ихсэж, халуурч, бөөлжиж, суулгах, гүйлгэх шинж тэмдэгтэй хүүхдүүд Баянзүрх эмнэлэгт хандах болжээ.

Бага насны хүүхдүүд өндөр халуурч, бөөлжин, суулгаж байгаа хүндрэлээс болоод хатгаа үүсгэх магадлал өндөр байгааг мэргэжлийн эмч анхааруулсан.

Одоогоор томуугийн дэглэлт их байгаа тул бага насны хүүхэд 38 хүртэл халуурсан тохиолдолд аль болох гэрээрээ эмчлэхийг эмч нар зөвлөв. . Одоогоор хүүхдийн тасгийн ор хүрэлцээтэй байгаа гэнэ.

Хамгийн гол эцэг, эхчүүд бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хүйтэн сэрүүний улирал эхэлсэн тул дархлааг нь дэмжих хэрэгтэйг зөвлөв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх