LIVE: Ч.Хүрэлбаатар: Саарал жагсаалтаас ФАТФ-ын дараагийн хурлаар гарах төлөвлөгөөтэй байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

24 04сар 2024
Видео мэдээ, Эдийн засаг 2228

LIVE: Ч.Хүрэлбаатар: Саарал жагсаалтаас ФАТФ-ын дараагийн хурлаар гарах төлөвлөгөөтэй байна

 

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Монгол улс Саарал жагсаалтад орсон хоёр асуудлыг хэлэлцжээ.
Ингээд ҮХНӨ-ийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах нь зөв гэж үзсэн байна. Ингэснээр ард нийтийн санал асуулга явахгүй болж байгаа юм.
Мэдээж АН-тай зөвшилцөх асуудал хэвээр байгаа.

Харин манай улс Саарал жагсаалтад орсон асуудалд Монгол банк, СЗХ зэрэг холбогдох газрын мэргэжилтнүүдийг байлцуулан хуралджээ.

Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-ФАТФ-ын 2013-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийгээд 2017 оноос хяналт хийж хэлсэн. Явсаар өнөөдөр Саарал жагсаалтад орж байна. Саарал жагсаалтад орсон ч ямар нэгэн хориг тавиагүй учир картны гүйлгээ хаагдах, гадаад гүйлгээнд эрсдэл үүсэх зэрэг эрсдэл гарахгүй. Валютын ханшид ч савлагаа үүсэхгүй.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

-2016 онд санхүүгийн байдалд үнэлгээ хийсэн. Үүний дараа "Ил Тод"-ын хууль гарч Монгол дахь хөрөнгийн хэмжээ 150 хувиар нэмэгдсэн. Энэ нь байдал эвгүйдэхэд хүргэсэн. Үүнийг гадны байгууллагынхан хардаж харах нь ч зүйтэй юм. Үүнтэй холбоотойгоор 46 зөвлөмж хүргүүлсэн. Дөрвөн зөвлөмжийг биелүүлж чадаагүй. Ингээд 2019.10.11-нд эрчимтэй хяналтыг бууруулж өргөтгөсөн хяналтад оруулсан. Харьцангуй зөөлөрсөн. Гэхдээ сая ингээд Саарал жагсаалтад орчихлоо.
Одоо бидний анхаарч ажиллах ёстой хоёр зүйл байна. Мөнгө угаах терроризм, хөрөнгө хураах асуудал. Одоо терроризмтэй тэмцэх хууль өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар дээрх асуудлууд шийдэгдэнэ. Ер нь энэ "Ил Тод"-ын хуулийг эргэж харна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Ний нуугүй ярихад буруу бодлого, үйлдэл Саарал жагсаалт руу оруулсан. Хамгийн том нөлөө үзүүлсэн нь "Ил Тод"-ын хууль. Бид цаашид ийм байдалд орохгүйг хичээж ажиллах ёстой. Бид ФАТФ-ын дараагийн хурлаар Саарал жагсаалтаас гарах төлөвлөгөөтэй байна. Дараагийн хурал 1-р сард болно. Түүний дараагийнх нь 6-р сард болно. Түүнээс өмнө Засгийн газар төлөвлөгөө гаргаж ажиллах юм.

1 Сэтгэгдэл

  1. unen

    hamgiin turuund huulzuin said iig ogtsruulah heregtei

Сэтгэгдэл үлдээх