LIVE: Д.Оюунхорол: Төсвийн хуваарилалт тэнцвэргүй байгааг засч залруулах шаардлагатай

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 04сар 2024
Улс төр, Видео мэдээ 1302

LIVE: Д.Оюунхорол: Төсвийн хуваарилалт тэнцвэргүй байгааг засч залруулах шаардлагатай

- УИХ-ын гишүүд 2020 ны улсын төсвийн хуваарилалтыг шударга бус байна гэж ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. Бид төсвийн хуваарилалтын талаар УИХ-ын гишүүдээс байр суурийг нь сонсч байна. Энэ удаад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол төсвийн хуваарилалт шударга бус болсныг онцолж байна.- 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд яаж үр нөлөөгөө өгч байгааг Сангийн сайдаас бид шаардаж байгаа. . Тиймээс иргэдэд бодит нөлөө үзүүлэх тодорхой ажил хийгээч гэдэг саналыг тавьж байгаа юм.

Мөн төсвийн хөрөнг өоруулалтын хуваарилалт буруу хандлагатай байдаг, жил жилд. Салбарын сайд, дарга нарын өөрийн тойрогт илүү хуваарилдаг. Тэгш хуваарилах зарчим алдагддаг. Үүнээсээ болж төсвийг засч, залруулах шаардлага үүсдэг. Энэ жилийнх ч мөн тэнцвэргүй орж ирсэн. Аймгуудын хөрөнгө оруулалт 25-140 тэрбумын хэлбэлзэлтэй орж ирсэн нь тэнцвэргүй байдал мөн. 

Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалт жил бүр гүйцэт хийгдэхгүй байна. Өнгөрсөн оных л гэхэд 40 хувьд ч хүрээгүй байна. Тиймээс яагаад ингэж хөрөнгө оруулалт хийгдэхгүй хаягдаж байгаад Сангийн яам дүгнэлт хийж орж ирэх ёстой. Өнөөдрийн байдлаар дүгнэлт, тайлбар хийгээгүй байна.

Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг 319 тэрбумыг татахаар болсон байна. Гэтэл Улаанбаатарт 1,5 сая хүн амьдарч байна. Улаанбаатар хотын ачаалал, хөрөнгө оруулалт хоёрыг харьцуулахад үнэхээр шударга бусг. Тэр Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалт яагаад ийм шударга бус байгаа юм бэ гэдгийг тайлбарлах ёстой. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх