ВИДЕО: О.Шинэбаярын "ИППОН" ялалтуудын түүвэр бичлэг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Жүдо 3833

ВИДЕО: О.Шинэбаярын "ИППОН" ялалтуудын түүвэр бичлэг

 

 

Дэлхийн аваргын хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг, -63кг жингүүдийн барилдаан явагдлаа. Энэ өдөр манай бөхчүүд:

  • Эмэгтэйчүүдийн -63кг жинд Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ц.Сүнжидмаа эхний тойрогт Францын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
  • Эрэгтэйчүүдийн -73кг жингийн А хэсэгт барилдсан Г.Болор-Очир эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Беларусийн бөхийг торгуулиар цэвэр яллаа. Гуравдугаар тойрогт Италийн бөхөд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
  • Эмэгтэйчүүдийн -57кг жинд өнгөрсөн жилийн азийн цомын хүрэл медальт М.Халиунаа эхний тойрогт Канадын бөхийг гарт өчих мэхээр цэвэр ялж улмаар хоёрдугаар тойрогт Германы бөхөд ялагдан тэмцээнээ дуусгасан юм.

Эрэгтэйчүүдийн -73кг жингийн С хэсэгт О.Шинэбаяр гайхалтай цэвэр ялалтууд байгуулсаар шагналт долоодугаар байранд орлоо. Одоо түүний цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг үзэж сонирхоцгооё. 

  • Ази-Номхон далайн орнуудын залуучуудын АШТ-ний мөнгөн медальт О.Шинэбаяр эхний тойрогт Ливаны бөхийг цэвэр савлаа.

Хоёрдугаар тойрогт Германы бөхийг хоёр ваза-ари үнэлгээгээр мөн цэвэр ялсан.

Гуравдугаар тойрогт Мексикийн бөхийг мөн цэвэр савлаа.  

О.Шинэбаяр харамсалтай нь хэсгийн аваргын барилдаанд ялалгдал хүлээснээр медаль хүртэж чадсангүй. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх